..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Охидуудаа хайрла!

Оруулсан: 14:19 2008-09-10 Амралт чөлөөт цаг
Энэ шүлэг надад их таалагдлаа тэгээд та нар минь уншаад үзээрэй 

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн,төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

...
Холбоос

Нарыг нар гэж хэлье үнэн

Оруулсан: 11:22 2008-09-02 Амралт чөлөөт цаг

Цусгүй үхэл сэтгэлийн хүлээсэнд баригдаж
Цухалдаж битгий гунь миний нөхөр
Түүний оронд төрсөн  биеэ асаа
Түнэр харанхуйг шатаан түймэрд
Үнэнийг нуусан харанхуй хөвчийг шатаа
Өнөөдрийг мартуулсан өчигдөрийн нойрыг сэрээ
Өөрөө дараа нь солир болоод харва
Нарыг сар гэж хэлээд
Дээрхийн диваажинд бүү оч
Нарыг нар гэж хэлээд
Тамын ёроолд уна
Там гэдэг чинь бидний газар ээж
Тамын ёроол гэдэг чинь
Бидний газар ээж юм шүү
Тамын зовлон гэдэг чинь 
Хүний зовлон юм шүү
Үнэн гэдэг ана гашуун сэмбэрүү
Үр нь боловсортлоо хичнээн хүнийг тарчлаав
Мэдээжийн дайсан Пушкин, Лермонтовыг буудсан
...

Холбоос