..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Нарыг нар гэж хэлье үнэн

Бичсэн: 11:22 2008-09-02 Амралт чөлөөт цаг

Цусгүй үхэл сэтгэлийн хүлээсэнд баригдаж
Цухалдаж битгий гунь миний нөхөр
Түүний оронд төрсөн  биеэ асаа
Түнэр харанхуйг шатаан түймэрд
Үнэнийг нуусан харанхуй хөвчийг шатаа
Өнөөдрийг мартуулсан өчигдөрийн нойрыг сэрээ
Өөрөө дараа нь солир болоод харва
Нарыг сар гэж хэлээд
Дээрхийн диваажинд бүү оч
Нарыг нар гэж хэлээд
Тамын ёроолд уна
Там гэдэг чинь бидний газар ээж
Тамын ёроол гэдэг чинь
Бидний газар ээж юм шүү
Тамын зовлон гэдэг чинь 
Хүний зовлон юм шүү
Үнэн гэдэг ана гашуун сэмбэрүү
Үр нь боловсортлоо хичнээн хүнийг тарчлаав
Мэдээжийн дайсан Пушкин, Лермонтовыг буудсан
Мэдэгдээгүй дайсан Маяковский Есенинг хорлосон
Худгийн батгана баланд шунахдаа дуртай
Балмад мунхагууд авъяас руу дайрахдаа аюултай
Цагийн зүү нараа тойрон эргэлдэнэ
Цахилдгийн яргуй хаврыг тосон дэлгэрнэ
Царцаа голио ган гачгийн гориловч
Царцуу үүлнээс цэцгийн хур бууна
Итгэ нөхөр минь биеэ чанга атга
Ирэх сайхан улирлын ханш одоо нээгдэж байна
Хөсрийн шаазгай ховын идээндээ хахаж
Хөвчийн гургалдай навчин дундаа жиргэнэ

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax