..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Жолооч танд ...

Бичсэн: 08:58 2008-09-02 Зөвөлгөө

 

Шатахуунаа яаж хэмнэх вэ
Шатахууны үнэ өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Ийм үед жолооч та шатахуунаа хэмнэх талаар бодож л байгаа биз дээ. Тэгвэл энэ удаа шатахуунаа яаж хэмнэх талаар жолооч танд цөөн хэдэн зөвлөгөөг өгье. Хамгийн эхэнд түлш бага хэрэглэдэг машин сонгох явдал юм. Мөн замын бартаа саад, зогсоол, замын бөглөрөл зэргийг хянаж чаддаг, зогсох хөдлөхдөө илүү явалтаа сайтар тооцож сурах хэрэгтэй.

Ойрын зайд машин хөлөглөх хэрэг байна уу ?
Бензинэн хөдөлгүүртэй машины шатахуун зарцуулалт өвөл ихэсдэг.
Тэгэхээр энэ үед ойрхон зайд, дэмий сэлгүүцэн машинаар явах шаардлагагүй. Олон удаа асааж, унтраахгүй, жигд хурдтай явбал түлш бага зарцуулдаг юм. Зөөлөн явж, тоормослох нь түлш хэмнээд зогсохгүй машины эдэлгээг уртасгадаг.

Нэг чиглэлд явдаг хүнтэй ханьс
Та найз нөхөд болон ах, дүүтэйгээ хамт нэг дор ажиллаж амьдардаг бол машинаа ээлжлэн хэрэглэж болох юм. Нэг ижил чиглэлд хоёр машин явахаас нэг нь явбал мэдээж хоёр дахин бага шатахуун зарцуулах тооцоо гарч байна. Гол нь найз нөхөдтэйгээ ярьж тохирох л хэрэгтэй юм.

Илүү ачаа огт хэрэггүй
Машиныхаа арын тээшинд хэрэгтэй, хэрэггүй олон зүйл хадгалж явах нь шатахуунаа хайр гамгүй зарцуулж байгаа хэрэг гэнэ. Судлаачдын тооцоолсноор, их ачаа тээштэй явахад 100 километрт 0.6 л шатахуун илүү зарцуулдаг байна.

Холын замд гарахдаа л ачаагаа тавь
Унаж яваа машиныхаа агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой салхины хаалт, элдэв нэмэлт зүйлс байрлуулах шаардлагагүй. Энэ нь түлшний зарцуулалтыг 10-50 хувиар нэмэгдүүлдэг байна. Хөдөө гадаа явах зайлшгүй шаардлага гарвал яг явахдаа л дугуй, цана чарга гээд хэрэгтэй гэсэн ачаагаа дээврийн ачаанд ачих хэрэгтэй.

Тос тослох материалын чанар чухал
Орчин үеийн техник технологийн дэвшилтэт тос, тослох материал хэрэглэх нь шатахуун зарцуулалтанд нөлөөлдөг. Хамгийн сүүлийн үеийн, чанартай тос, тослох материал сонгож, төмөр хүлэгтээ бага ч гэсэн анхаарал хандуулж байвал зургаан хувийн хэмнэлт гарах болно.

Сайн дугуй ч хэмнэлт болно
Дугуйны чанар болон хийн чанга сулын хэмжээнээс шатахууны зарцуулалт ихээхэн хамаардаг. Хий султай дугуй үрэлгэн байдаг тул байнга шалгаж бай. Шинэ дугуй худалдаж авах нь хэтэвч бус чанарт илүү анхаарах хэрэгтэй.

Хөгжим, агааржуулагч, халаагуур гэдэг бөөн гарз
Машинд суурилуулсан хөгжим, агааржуулагч, халаагуур зэрэг нь ая тухтай орчинг бүрдүүлдэг ч нэгэнт л та хэмнэлт хийхээр бодсон бол энэ бүхнээс татгалзах хэрэгтэй. Эдгээрийг зэрэг асаасан үед цагт 0.8 л шатахуун илүү зарцуулдаг юм. Өөрөөр хэлбэл, түлшээ шатааж, цахилгаан гарган нэмэлт хэрэгслүүдээ ажилуулдаг байна.

Ялимгүй эвдрэл
Бүрэн бус, эвдрэлтэй тээврийн хэрэгсэл түлшний хорогдлыг 10-20 хувь нэмэгдүүлдэг. Бөглөрсөн агаар шүүгч л гэхэд 10 хувиар их түлш зарцуулна. Таны машинаас ер бусын дуу, үнэр, чичиргээ мэдрэгдвэл машинд юу нь болохгүй байгааг шалгаад үз. Хэрэгтэй гэж үзвэл эд ангийг соль. Ингэх нь түлш хэмнэхээс гадна өөр бусад анги гэмтэхгүй байх боломжтой юм.
Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax