..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Арлын орны сумочид Монголд

Бичсэн: 09:32 2008-09-02 Соёл урлаг, Спорт

Японы Мэргэжлийн сумо бөхийн өнгийг тодорхойлж буй Монгол их аваргуудын нутагт анх удаа арлын орны хүчитнүүд хөл тавиад байна. Өнөөдөр “Аса” циркт болох “Монгол башё”-д оролцох Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны 46 бөх, удирдлагын долоон төлөөлөгч, 19 шүүгч, засуул, 54 хэвлэл, мэдээллийн ажилтан, 19 зохион байгуулагч гээд нийт 144 хүн манай эх оронд ирээд байгаа билээ.

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноуми, Тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима, их аварга Асашёорюү Д.Дагвадорж нарын тэргүүтэй зочдыг Улаанбаатар хотын захирагч, “Монгол башё”-г зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Т.Билэгт, Ажлын хэсгийн гишүүн, аварга Д.Сумъяабазар, Төрийн ёслолын албаны дарга О.Нямдаваа, Элчин сайд Я.Ичихаши нарын албаны хүмүүс хүндэтгэн хүлээж авсан. Озэки Кайо, Котоошю тэргүүтэй дээд зиндааны бөхчүүдээс гадна мэргэжлийн сумо бөхийн дээд болон бусад зиндаанд барилдаж буй Монголын бөхчүүд энэ удаагийн нислэгээр ирсэн юм. Мэргэжлийн сумогийн “Монгол башё-2008” үзүүлэх тоглолт Монголд анх удаа болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар хотын захирагч Д.Билэгт, их аварга Д.Дагвадорж, “Асашёорюү” сангийн дэд тэргүүн Д.Сумьяабазар, “Аса” циркийн захирал Д.Сэржбүдээ нар оролцлоо. Мөн Японы мэргэжлийн сумогийн холбооны тэргүүн Китаноуми, тойргийн барилдааныг зохион байгуулах албаны дарга Ошима нар болон озэки Кайо, Котоошю нар оролцсон юм. Мөн өчигдөр Д.Дагвадорж тэргүүтэй бөхчүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Сумочдын зарим нь болох 33 сумоч ёкозуна Хакухогийн хамтаар өчигдөрдөө багтаж ирнэ гэсэн мэдээлэл байсан ч дугаар шилжих мөчид хараахан ирээгүй байв. “Монгол башё-2008” сумогийн үзүүлэх тоглолт өнөөдөр 12.00 цагаас нээлтээ хийх бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилнэ. Нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн тэргүүн, төр засгийн өндөрлөгүүд оролцох юм байна.

Сэтгэгдэл бичих!



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax