..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Are you happy now?

Оруулсан: 07:41 2021-06-03 Angaahai
Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 21:25 2014-05-07 g84
бодьт
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

он цагийн алсад 2

Оруулсан: 13:03 2013-12-12 g84

Бодол...


Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан. Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай таарч тэр нь...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

яачихав даа

Оруулсан: 14:35 2013-11-01 g84
давилуун зан, зориг зүрх минь яачихав даа

ширэлдсэн үс, ширэн нүүрээрээ бахтай инээж байснаа, хавь ойр сүргээс тасарсан хэд гурван зээр гөрөөс гунигийн шившээг савхан хөлөөрөө товшиж, туурайн доороос бүүдгэр тоос аажуухан босгож гүйлдэхийг хараад оройдоо голдуу таардаг урт улаан үнэгийг ажих даа, уулын нөмөр, хөтөл гүвээний завсраар өөрийн чадлыг мэдэн урсаж ядах шанд булагхан, түмэн зүйлийн хээрийн амьтдын явдал гүйдэл хятад тийш чиглэх олон замуудаар огтлогдож, Зүүнбаянгийн нойрмог хөндийн нефтийн цооногуудын хүнгэнэх чимээнд байнгын амар заяаг нэгэнт үзэхийг эс байгаад Их Нартын энгэрт гүйлд...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд [баримтат кино]

Оруулсан: 23:53 2012-11-25 g84




2-р хэсэг: http://youtu.be/M5S-wUMBbuQ
3-р хэсэг: http://youtu.be/Sbb3T9wYb_o

“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (2009) Францын ARTE Телевизийн суваг Цөмийн хаягдлын ул мөрөөр Франц, Герман, АНУ, Орос зэрэг орнуудаар явж сурвалжилж буй

2 сэтгүүлчийн тухай баримтад кинонд өгүүлнэ.

Тэд цөмийн салбарынхан болон цацрагийн мэргэжилтнүүд, нэр хүндтэй эрдэмтэн судлаач, улс төрчидтэй цөмийн хаягдлын талаар ярилцдаг. Сэтгүүлчид цөмийн хаягдал аюултай юу?, Цөмийн хаягдалтай хэрхэн харьцах ёстой вэ? Цөмийн хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх вэ? Гэсэн асуултын хариуг эрдэг.


...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Уран хэмээх хордуулсан өв [Баримтат кино]

Оруулсан: 23:36 2012-11-25 g84
Жинхэнэ үнэн... Арева Компанийн түүх... Монголд нүүрлэж буй ирээдүй...





























3
http://golomt.org/ "Голомт Анти Нуклеар" цөмийн эсрэг хөдөлгөөний дэмжигчдийн хандив тусламжаар орчуулав.
2012 он.
киноны эхлэл ба төгсгөлд уг хөдөлгөөнтэй холбоо барих хаяг, мөн цацрагийн хордолтыг шалгуулах хүсэлтийг хүлээж авах хаягийг оруулав.

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Шар нунтаг [Баримтат кино]

Оруулсан: 23:25 2012-11-25 g84
уран олборлолт ба түүний үнэн баримтыг дэлгэж байна.




http://golomt.org/ "Голомт Анти Нуклеар" цөмийн эсрэг хөдөлгөөний дэмжигчдийн хандив тусламжаар орчуулав.
2012 он.
киноны эхлэл ба төгсгөлд уг хөдөлгөөнтэй холбоо барих хаяг, мөн цацрагийн хордолтыг шалгуулах хүсэлтийг хүлээж авах хаягийг оруулав.

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ураны Нийслэл Мардайд Хийсэн Цацрагийн Хэмжилт 2012 он 8 сар

Оруулсан: 00:48 2012-11-24 g84

Цөмийн Энергийн Газрын цацрагийн байцаагчид нь элдвийн нэвтрүүлгээр орж Мардайд айх аюулгүй, зүгээр байгаа... гаднын гар хөл болсон нөхөд ажилд садаа болж ЦЭГ-ын эсрэг явуулга явуулж байна, улс орны хөгжлийг хойш нь татагч харийнхны тагнуул туршуулууд гээд л яриад байгаа. ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Пүрэвсүрэн өнөөдөр сонинд ийм ярилцлага өгсөн байна.

 

 Бид голомт Анти Нуклеар  цөмийн эсрэг хөдөлгөөнтэй хамтарч Японы Монголын байгаль орчны төлөө үзэлтэй Монголч эрдэмтэнтэй хамт 2012 оны зун 8 сард хийсэн хэмжилтийг ЦЭГ-аас үгүйсгэж байгаа тул баримтыг нь дэлгэж ...

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Уран тойрсон яриа

Оруулсан: 23:18 2012-11-23 g84
Монголын үндэсний олон нийтийн радиод хийсэн ярилцлага.
Цөмийн эсрэг Голомт Анти Нуклеарийн хөдөлгөөний
2012 оны 03 сарын 11-нд хийсэн багт жагсаалын өдөр нэвтрүүлэг цацагдсан.

Та эх оронч бол бидэнтэй санал нэг бол ажлаа хийх завсартаа зүгээр л энэ яриаг сонсоорой.



энэхүү ярилцлага нийтлэлд гарсан зарим нэгэн алдааг залруулах үүднээс энэхүү зургийг оруулав



...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

The valuation of Mongolian mining sector

Оруулсан: 22:48 2012-11-23 g84



    






 Засгийн газрын ордонд болсон нэгэн хурал дээр Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, Геологийн ухааны доктор (Ph.D) Ч.Хурц гуай Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтоос асууж байна:

Монгол орны баялаг газар доор байх даа, нээн илрүүлж олборлоогүй байх даа ямар нэгэн үнэ цэнэтэй юу ?.

 Сайд мушилзаад эрхэлсэн янзтай:

Та намайг юу гэж хариул гээ вэ ? мэдээж үнэ цэнэтэй л байж таараа шүү дээ…

 

Уг хуралд сайд (Д.Зоригт) орж ирэх дээ Оюу Толгойн гэрээг саяхан үзэглээд буй тухайгаа бахдалтайгаар мэдэгдээд байлаа.

 



Эдийн засгийн ухааны доктор (Рh.D) С.Авир...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->