![]() |
..::ИРЭЭДҮЙ::.. |
![]() |
![]() | |||
HeroОруулсан: 08:45 2009-09-30 Обдоо
Хүнд гайхуулаад байх юм биш ч гэсэн би тамхинаас гарч чадсандаа баяртай байна. Үүнээс хойш, түүнээс цааш би баргийн юмыг бол даваад гарчихаж чадна гэдэгтээ маш итгэлтэй болсон шүү. Хүн өөрөө өөртөө баатар байж болдог. Тамхинаас гарах тийм амар биш л дээ. Олон жил татсан над шиг хүний тухайд бол тийм амар байгаагүй. Гэхдээ мөнгө төгрөг үрэхгүйгээр , эрүүл мэнддээ оруулах хамгийн зөв хөрөнгө оруулалт бол тамхийг хаях явдал. Би багцаагаар бодоход 14 жил татжээ. /7 дугаар ангиасаа татсан гэж үзвэл/ Энэ хугацаанд нэг удаа чихэндээ янз бүрийн юм нааж нэг удаа тамхинаас 1 сар гарч байсан. Тэ... Цуврал алуурчид -2Оруулсан: 11:41 2009-09-28 Обдоо
Жон Уэйн Гейси
(3 сарын 17, 1942 – 5 сарын 10, 1994) John Wayne Gacy: Чикаго, Иллинойс муж, Ял: Цаазлан хороов: 5 сарын 10-нд , 1994 (52 насанд нь) 1972–1978 онуудад нийт 33 залуугийн /хүүхдүүдийн/ амь насыг хөнөөжээ.
Солиотой гэмээр хүний ухаанд багтамгүй энэ гомосексуал цуврал алуурчны тухай Холливудын хэд хэдэн кино бүтээгдсэн байдаг юм. Түүнийг хамгийн сүүлчийн хохирогч болох Роберт Пийсийг амь насыг хохироосны дараа хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн баривчилсан бөгөөд хотод алга болоод байсан өсвөр насны хөвгүүдийн “жинхэнэ эрлэг” байсан гэдгийн хэн мэдэх билээ. Хэд хэдэ... The only oneОруулсан: 00:07 2009-09-27 g84
Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн Туйлын дvгнэлт битгий хий! Тусдаа өөрөө толгойтойн учир Тулгарсан юманд, сvvлд нь дуугар. Хvний амьдралд чухаг мөртөө Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий. Хvй ертөнцөд элбэг мөртөө Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий! Өнөө vдэш голсон хоол Өглөө Босоход эрдэнэ болдог. Өсөхийн цагт хайхраагvй янаг Өтлөхийн vед бурхан гэгддэг. Зун цагт новш болсон юм Зудтай өвөл аминд орох ч бий. Хот газар булаацалддаг зvйл Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй. Хадтай газар хадуур хэрэггvй, Модтой газар савар хэрэггvй, Морьтой хvнд бензин хэрэггvй, Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй, Аргалын эвэр тэмээнд хэрэггv... ХэрвээОруулсан: 00:06 2009-09-27 g84
Хэрвээ Эргэн тойрон дах бүхэн чинь учир утгаа алдахад Энэ бүхний буруутан нь чамайг мэтээр үзэхэд Хэрвээ чи өөрийнхөө суурин дээр Хэзээ хэзээнийх шигээ бат зогсож чаддаг бол Хүн бүхэн чиний тухайд эргэлзэж Хүч чадлыг чинь дутуу үнэлж байхад Хэрвээ чи ердөө өөрийн биед итгэж Хэн бүхний эргэлзэлийг ойлгож бас чаддаг бол Итгэл найдвар бүхэн чамайг орхин одоход Эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр чи хүлээж чаддаг бол Үнэнч шударгад ойр худал хуурмагаас хол явж Үзэн ядалт багтаах зай зүрхэндээ байлгадаггүй бол Хэтэрхий цэцэн цэлмэг ч биш Хээнцэр ганган сайхан ч биш бол Хэрвээ чи мөрөөдлийнхөө боол нь болол... Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэОруулсан: 18:45 2009-09-25 g84
2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр... Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм. Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим н... бяцхан зүрхнийх нь хайр юм санажээОруулсан: 10:02 2009-09-23 g84
Бээрсэн талын дээгүүр чалх муутай наран аажуухан дээшлэн ертөнцийн түмэн бодис амилан ууршиж, амьсгалан уур савсаж, элдэв өнгөөр тодрон гялалзаж байснаа тэртээ уулсын оройг халхалж далдалсаар намуухан бууж ирэх шамарга цасанд нөмрөн хучигдлаа. Өглөөхөн алсдаа цэнхэртэж түүний наагуур улаан, улбар шаргал, бор хүрэнтэж байсан олон өнгийн зохицол алгуурхан цайрч эхлэв. Гэнэтхэн нэг л өглөө хүний нутгийн уулс хөгширчих шиг болох нь тэр ээ... Хань татаж байсан гангар хун буцав бололтой бяцхан нуур эзгүйрч сэтгэлийн эгшиг болсон нэгэн анир үгүй болов. Бяцхан зүрхэнд байсан хайрын сэтгэл эзгүйрээд,... х... Цуврал аллагууд-1Оруулсан: 18:41 2009-09-21 Обдоо
Геннадий Михасевич /1947- 1987/
Полоцк хотын ойролцоох Солоники тосгоны Геннадий Михасевич бэлгийн гаж донтой хэрэгтнүүдийн дотор өвөрMөц байр суурийг эзэлдэг юм. Тэрээр анхныхаа хүн амины хэргийг 1971 онд үйлдсэнээс хойш жил ирэх тусам олон хүний амийг хороох болж түүндээ донтох болжээ. Түүний гэмт хэргийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүд байсан бөгөөд тэрээр аллагыг зам дагуу голдуу үйлдэж, түүний бүх хохирогчид нь чанга мушгисан алчуур, хүзүүний ороолт аль эсвэл багцалж ороосон өвсөөр боолгуулж амь насаа алдсан байдаг байжээ. Аллага үйлддэг байсан газар орон нь мөн л тодорхой В... 6 х мессеж by pareniОруулсан: 17:10 2009-09-11 g84
одоо ч амар болж дээ. Нэг даацтайхан юм бичье гэвэл үзэг, цаас барьж тухлаад байх ч хэрэггүй болж. Дараа нь энэ утга санааг дуусгаад нээрээ амар болж гэж бичээд гол зангилгаагаа хийж өгөх юм шүү! Бас уг сольж, шилж маяглаад, уянгын халил хөөцөлдөх ч хэрэг алга. Тэр ч байтугай ийгөөн, -иймдаа, мээдкуу гэх мэтээр зүгээр л яриагаа галиглаад буулгачихдаг болсон. Энэ дэнгийн эрвээхийнүүд ямар ядаргаатай юм бэ... Утасны гэрэлд хүртэл ирж цуглаад нүд, ам уруу орчих гээд байхийн... Тэр нь нэг ёсондоо моод л юм биз дээ. Гэнэт нэг санаа орж ирвэл утсаа нээгээд л мессеж бичээд, драфт дотроо хадгалчихна, ...
ном баялаг мөнОруулсан: 12:30 2009-09-10 g84
Сэтгэгдэл (9)
| Сэтгэгдлээ vлдээх!
|
Холбоос
Төрсөн өдрөө мартана гэж байх уу?Оруулсан: 09:53 2009-09-10 Обдоо
Төрсөн өдөр өнгөрчихжээ. Уг нь яг 2 жилийн ой 9 сарын 4-ны өдөр байсан юм байна. Блог бичиж эхэлсний ойн тухай яриад байна л даа. Би энэхүү орчноос олон зүйлийг олж авч, бас суралцаж, урам зориг мэдэрдэг боловсордог болохоор цаашаа тасралтгүй бичсээр л байх болно. Тэнгэр нурсан ч гэж томрохгүй ээ. Гэхдээ гар маань хөдөлж байгаа цагт би бичсээр л байх болно. Төрсөн өдрийн баяр хагас сайнд болно манайхан ирцгээгээрэй... бүгдэд нээлtтэй шүү. Бусад блог сайт шиг шинэ хуучин архаг мархаг гэж мангартахгүй ээ. Бүгдээрээ хүрээд ирээрэй нэг сайхан буу халцгаая. Өөн тийн хагас сайнд ... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |