..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

алтайн магтаал

Оруулсан: 13:04 2008-12-15 g84


Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй
Хур цэцгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу ...

Сэтгэгдэл (17) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

юмны учир сумны занги...*

Оруулсан: 02:28 2008-12-15 g84
Ихэд нигүүлсэгч арьяабал Жанрасаг бурхны зүрхэн тарина болох “а УМ МАНИ БАДИ-МИ ХУМ”-ын тухай энэрэн айлдсан айлдвараас....

УМ МАНИ БАДИМИ ХУМ гэсэн Таримыг унших нь машид сайн бөгөөд утга нь өргөн бөгөөд агуу юм. Ийм учир уншихаасаа гадна та бид утгыг нь бодож байх хэрэгтэй.

Энэ 6н үеийн утга нь:

Эхний УМ нь А, У, М, гэсэн гурван үсгээс бүрдсэн.

Уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурхны ариун лагшин, зарилаг таалалд хувиргахыг илэрхийлж байдаг.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу ?

Бүх бурхад бидний нэгэн адил эгэл хүн байсан бөгөөд өөрсдийн зам мөрий...

Холбоос

Оруулсан: 23:56 2008-12-13 tatah
тахиа чоно хоёр гэрлэж гэнэ л дээ.тэр хоёр ханилаад гурван жил болж л дээ. тэгсэн нэг өдөр туулай явж байтал чоно эхнэрээ орилуулчихсан хамаг өдийг нь зулгааж байна гэнээ. тэгээд туулай:
- хөөе чоно гуай та яаж байнаа!!! гурван жил ханилсан ханиа гэсэн,  чоно :
- би энүүнтэй гурван жил ханиллаа , ганц ч удаа шалдан байхыг нь харсангүй гэжээ.

   
...
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Minii emeed zoriulsan duu

Оруулсан: 21:38 2008-12-11 Обдоо

Миний ээж ачтан та

2008-03/07

 

Хоёр зууныг өртөөлөн амьдаоч

Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж

Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан

Хосгүй их азтан

   Миний ээж та ачтан

Ховорхон заяат үрс биднийгээ

Хүний дээд хүн болгох гэж

Зовлонг сөрж , жаргалыг дагаж

Зуны наранд сүүдэртээ авч

Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж

Ангаж цангахад

Ариун сүүгээрээ ундаасан

  Аяа миний ээж та ачтан

Өр зүрхээ сэмрүүлэн байж

Өрөөлийн үрийг ч хүн болгодог

Өнчин ишгийг ч мал болгодог

Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг

Өр нэхдэггүй өглөгч

Алтан гартан

Ариун сэтгэлтэн

  Миний ээж та ачтан

Ү...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Dunjkaad...

Оруулсан: 05:21 2008-12-10 tatah
Чамд би гомдохгүй

Хаяж явсанаас хойш хэдэн сар өнгөрч
Харанхуй орчлонд би ганцаар бүдчин явна
Ханьсахын заяа бидэнд бгаагүй ч гэлээ
Хайрт чамаасаа үртэй хоцорсондоо айвч баярлана!
Хэний хүү юмаа гээд ээждээ хэлэх зүрхгүй
Хэний хэн гээд овоглочих зүрх над үгүй
Хэтэрхий хайртай гэж чамайг хоргоосоор би
Хэлтгий заяаны эрхээр нулимстай нүдтэй хоцорлоо
Анхны хайрын минь дурсамж хүү минь төрөхөд
Аав нь нь ирлээ гээд цонхоор харуулчих тавилангүй
Алагхан үр чинь өсөөд учир мэддэг болоход нь
Аав чамд бхгүйэ гэж худлаа хэлэх чадахгүй...

Гэсэн ч би чамд гомдохгүйээ хайрт мин...
Сэтгэгдэл (19) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*

Оруулсан: 19:25 2008-12-09 g84
Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ.
Блогийнхоо адиминд баярлалаа.
өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан.
(яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. )
за тэр ч яахав.
шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд....
үндсэн асуудалдаа ороё..
БҮХ БЛОГЧидод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай...
Сэтгэгдэл (24) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эргэлзээ

Оруулсан: 16:20 2008-12-08 Angaahai
Мөн юм болов уу? Биш байсан гэхэд ямар адилхан цус вэ. Чөтгөр ав гэж. Яахаараа ийм юм болчихдог байнаа. Бодлоосоо болоод галзуурах гэж байгаа юм байх даа. Хий юм хардаг болчихоогүй биз дээ. Үгүй ээ. Яах аргагүй л мөн дөө. Байгаа байдал нь хүртэл. Намайг ч гэсэн хараад байх шиг санагдсан. Тэр үед одоогийнх шиг санаж бодохтойгоо байсан бол таксигаа эргүүлээд дагаж яваад мөн бишийг нь баталчихгүй юу. Гэхдээ эсрэг чиглэлд явж байсан машинууд... замын гацаа... тасархай зураас ч үгүй... Боломжгүй л байж л дээ. Мөн л юм байх даа. Намайг яг харсан болов уу. Яалт ч үгүй харалцаад л зөрөлцсөн дөө. Нүдээ...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Саран...*

Оруулсан: 23:31 2008-12-07 g84



(агуулга өнгөөр ялгарна....)

Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.

Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.

Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ...
Холбоос

Хямрал

Оруулсан: 17:44 2008-12-05 g84
Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Төгссөн завдалт

Оруулсан: 11:09 2008-12-05 Обдоо
               Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/  цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ. 
               Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар...
Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->