..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Сөү кисс ми :-)

Оруулсан: 17:35 2008-11-27 Angaahai
Хэзээ ч нар жаргаж шөнө болдоггүй. Гэрэл гэгээтэй цав цагаанаараа, гүн цэнхэр тэнгэрт одод нь нар сартайгаа хамт солонгын дор түгж, өндрөөс өндөр зөөлөн өвстэй өнгө өнгийн цэцэгс энд тэндгүй солонгороод, эрвээхэй гэрэлт цохтой тоглодог тийм газар очих юмсан. Хажуугаас бүлээн салхи зөөлөн үлээж, хаа нэгтээгээс сэрүүн салхи эрвэгнүүлэн, салхи нь өвсөөр наадаж өнгө өнгийн чимээ гаргаад тэнд бүх юм солонго шиг... тийм газар очихсон. Тэгвэл нам унтнаа. Унтаад сэрэхэд шөнө болсон байна гэж айхгүй болохоор бөхөөс бөх тайвнаас тайван нам унтна. Тэнд чамайг зүүдлэнэ.

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Тогмид

Оруулсан: 15:34 2008-11-27 Обдоо
За байз Тогмид гээд сайн эр байх. Сайн эр дээ сайн эр . Мөнгө зэээлэхээр ажилдаа ирэхгүй сар гаран бултаад алга болчихно... за энэ ч яахав... Даргатайгаа бааранд таар ч л дээ мань Тогмид. Тэгсэн дарга нь загнаад "Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж л дээ. Тогмид болохоор "Үгүй би Тогмид биш . Харин надтай адилхан нэг нөхөр Монголд байдаг гээд л байгаа гэсэн."  гээд тас гүрийж гарч л дээ. 3 жил хамт ажилласан дарга нь эрхээ биш хүнээ танихтайгаа байгаа даа. Маргааш нь өрөөнд нь арьсаа өвчүүлсэн гэсэн . Ер нь овоо муу гар даа. Нэг сэжигтний цээж зургийг авахуулсан юм. Доор нэг давхарт жижүүрийн ши...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би чадна хүүхдийн төв

Оруулсан: 16:45 2008-11-19 Обдоо

Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, боловсрох орчинг бүрдүүлэх замаар тэдний хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.  

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.

 

ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Номын сангийн үйлчилгээ Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхсон сэдвээ судлах Сонирхолтой ном унших Гэрийн даалгавар хийх, хи...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хүүхдийн "БИ ЧАДНА" төв

Оруулсан: 16:33 2008-11-19 Обдоо

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно. Түүнчлэн Монгол хүүхдийн сайн сайхан ирээдүй, хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй иргэд, хамт олон, байгууллагын хандиваар босч байгаа төдийгүй төвийн цаашдын хэвийн үйл ажиллагаа ч мөн хандивт тулгуурлах юм.

 

 Сэтгэлийн өглөгөөр бүтсэн энэ төв нь нэг дор 25-30 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд Номын сангийн үйлчилгээ, Компьютерийн сургалт,  Авъяас чадвар хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр, Иргэний боловсрол олгох нэмэлт хөтөлбөр, Сонирхолтой уулзалт, ярлцлага, лекц, Хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан мэдээлэл, зөвлөг...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бие даасан чөлөөт хэвлэл мэдээлэл.

Оруулсан: 17:56 2008-11-18 Обдоо

                    

Мэдээлэлгүйгээр хариуцлага үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл . Мэдээллийг олон хүн эзэмших  тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард түмэн мэдээлэл олж авах бололцоотой  байна гэдэг  бол улс үндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим болдог. Олон нийтэд  мэдээлэл  хүргэх  зарчмын гол хэрэгсэл нь хараат бус , чөлөөт  хэвлэл мэдээлэл юм.

      

             Хэвлэл мэдээллийн  эрх чөлөө

 

Нийгмийн зүгээс аливаа үйл ажиллагааны  хэдий чинээ нээлттэй , ил тод  хэв маягийг  бий болгоно  төдий чинээгээр  олон нийтэд  мэдээллийн  хүртээмж нэмэгдэнэ. Нөгөө талаар  хэт их м...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийг тайлбарлах нь

Оруулсан: 15:13 2008-11-18 Обдоо
   

                Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай 1993 оны хуулийн  30 дугаар зүйлд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг дурдахдаа: а/.Монгол Улсад хүчин төгөлдөр бус болон хуурамч бичиг баримтаар орж ирсэн буюу оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; б/.Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу буцаан авсан боловч тухайн гадаадын иргэн тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; в/.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Herev??!!??

Оруулсан: 21:02 2008-11-16 tatah
Хэрэв Танийг таны Ажил олгогч ажлын байран дээр чинь нууцаар видео камераар ажиглаж хянасан бол та яах вэ?

Жишээ нь таны майлд болон шууданд ирсэн захидлууд, таны хэнтэй хэдэн цаг юу ярьсаныг утсаар чинь, хэнтэй ямар дотно холбоотой болон өрөөндөө сэм тамхи татаж, өдөрт хэдэн удаа 00д ордогыг чинь гэх мэт,
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Талархжийнаа

Оруулсан: 15:22 2008-11-14 Обдоо

Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ?  Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд  хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна. ...

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Сайн байна уу блог минь

Оруулсан: 14:13 2008-11-13 Обдоо
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэсэг зуур юм бичсэнгүй ээ Уучлаарай блоггерууд минь. Одоо эргээд ирсэн болохоор асуудал дэвшүүлсэн нийтлэл болон , хуульчийн нүдээр булан ажиллуулж хэлэлцүүлэг хийж байх болно. Мэдээж Bоnus, Total-ууд маань байнга бичигдэх болно. Блогтоо эргээд ирсэн чинь пээ яасан сайхан байнаа.  Обдоо
Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

garchiggui

Оруулсан: 18:36 2008-11-10 tatah


Сэм сэмхэн чи хараад ч байх шиг
Сэтгэл дотроо хайраа нуугаад ч бх шиг
Нүд чинь нэг л зөөлхөн харагдаад
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан бхаа! xиxиxиxи :Р
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->