..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Rare people*

Оруулсан: 18:36 2008-05-31 g84
Турьхан, тамир муутай гар хөлтэй, нуруу нь он цагийг даагаагүй дээ бус өөрийн амьдралынхаа зовлон нажидаа даахгүй дээ бөхдийж яваа туранхай атигар эр хүүгээ дагуулжээ. Хүү нь эцэгтэйгээ нэгэн адил халзан толгойтой бөгөөд, эцгийнх нь нүцгэн толгой нь олон сорви шалбархайтай бол хүүгийн толгойд тийм зүйл нэг ч үгүй аж. Халтар муу хувцастай, харц нь ийм байдалдаа хэн нэгний өмнө өөрийгөө буруутгаж байдгийг гэрчилсэн тэнүүлчин, энэ тэрүүгээр явж хотын гудамжийг хэрэгтэй хэрэггүй хогоос цэвэрлэж заримдаа аль нэг байшин сууцны дэргэд дахь хогийн цэгийг бусниулж явна. Ингэж явахдаа түүний нүд байнга ...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бидний дуртай проблемууд

Оруулсан: 18:26 2008-05-19 Обдоо

     Бичигч би вээр хэсэг судлаач нөхдийн хамт иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хэр байгаа талаар хотын захын гэр хороллуудаар явж судалгааны ажил хийж байгаа юм. Энд өнөөх л амьдралд тохиолдддог олон проблем абйгаа боловч биднээс шууд шалтгаалах зүйл маш ин ажиглагдаж байсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу? Олон юм нуршилгүйгээр бидний мэдэх юм шиг мөртлөө мэддэггүй юм шиг царайлдаг зүйлийг дурдаад үзье л дээ. Уншигч авхай таньд танил байж магад : 

Нийслэлийн аль ч дүүрэгт иргэний бүртгэлгүй хүмүүс айлын гэр, хашаа түрээслээд амьдардаг, хаана бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй, уулзаа...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

доромжлогдсон тусгаар тогтнол минь*

Оруулсан: 14:38 2008-05-19 g84

Чи сосо соло гэдэг ундаа хэр их уудаг вэ?

Манай нутагт чацаргана урагдаг. Бас хармаг, тошлог тэргүүтэн ч бий.

Монголоос сансарт нисэх хувьтай төрсөн аавын хүү одоогоор нэг бий. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарахдаа чацаргана хэмээх эгэл хирнээ ер бусын шидтэй жимс хэрэглэж байснаараа биеийн тархлаа эсэргүүцэл нь үнэмлэхүй сайн байсан гэдэг. тиймдээ ч уг жимс одоогоор сансрын нисгэгчдийн хүнсэнд байвал зохих нэрсийн жагсаалтад орсон хэмээн дуулдах юм. Харин Ж.Гүррагчаа гуайн зүрхнээ уяатай газар дэлхий хэмээх сансар огторгуйд хөөрөн ниссэн тухай дурдатгалын ном-онд энэ жимсний тухай...

Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ABOUT LIFE

Оруулсан: 10:25 2008-05-19 Обдоо

Хүн энэ хорвоогоос маш олон юм хүсдэг. Тэр нь хангагдахаар биелэхээр ахиад нэмж юм хүсч эхэлдэг. Явган явдаг, хоёр идэхгүй хоосон хонохгүй байсан нэгэнбээр сүрхий өөрийгөө аваад явчих хэмжээний болоод дээшлээд ирэхээр машин тэрэг, ахиад л өөр 3 өрөө байр, шинэ залуу эхнэр, арай өөр эрч хүчтэй хайр гэх мэт нэмээд л юм хүснэ. Өнгө мөнгөний хорвоод барагдах зүйл гэж ямар байх биш . Ямар ч гэсэн илт буруу замаар будаа тээсэн хүнийг ялгаж хандах нь лав 

Хэдхээн жилийн өмнө оюутан , бүүр сурагч байхдаа би хоорондоо хэрэлдэж эхнэрээ гомдоож, уйлуулж байгаа хүмүүсийг хараад хэзээ ч ийм юм хийхгүй г...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

эгэл жирнийн билээ би*

Оруулсан: 03:42 2008-05-18 g84
Дэнүү энгийн , бүр түүнээс ч эгэл жирийн...
жив, жирийн, өглөө босоод л өмд гутлаа цуглуулж өмсөөд гардаг...
хааяахан тамхи нэрнэ. зангидсан хөмсгөн доор зохихгүй инээмсэглэл, жижүүрийн инээмсэглэл байнга тодорсон амьгүй царай төрх минь.....амьдрал минь, зорилго минь, зүрх сэтгэл минь....

намба, нас хоёр минь... надад үнэндээ байхгүй зүйлсийн хамаатуулж хэлж болохгүй нэрс минь...
яльгүй инээх гэж ядахдаа, язарсан уруул, хөхөрсөн хөмсөг, нүдээ хөндүүрлүүлж орхидог, бялдууч зан минь.... залуу нас, гоо үзэсгэлэн хоёрыг гуйж аваагүй ч, гуядаад цохчих юмгүй л эгэл жирийн нэгэн....
хэнд ч үл ...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*

Оруулсан: 02:49 2008-05-18 g84

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшил гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн ха...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хүсэл минь*

Оруулсан: 22:55 2008-05-17 g84
Чамайг би бусгаж зугтсан харцаар ширтэж
Чамайг би биширсэн сэтгэлээр хайрлаж
Чамайг би ичингүйрсэн үнэсэлтээр үнэсэж зүүдэлдэг.
Өглөөд өрхний оосор өөрөө даллаж алхахдаа
Өмссөн хувцастайгаа хамт ичгүүрээ тайлаад
Өвөрт минь дулаацаж хоносон амрагтай байхыг би хүсэх юм.
Өмнө минь бүхнээ далдлах зүйлгүй нүцгэн сэтгэл байвал
Тэр сэтгэл чиний сэтгэл байгаасаа гэж хүсэх юм.
Хэрэв энэ бүхэн биелэх бол
Илчилсэн сэтгэлдээ санааширч суухгүй болохсон
Намайг хайрлаж, чамайг хайрлаж байхсан
Тэгж жаргах юмсан.....


уурхайн гэр кемп 2007 оны өвөл
...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

DEMONSTRATION

Оруулсан: 05:05 2008-04-19 Обдоо
 

 Ердөө нэг, хоёрхоон жилийн өмнө би жагсаал цуглаан хийдэг хүмүүсийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байлаа. Ямар шалтгаанаар яагаад жагсаж байгаа нь надад ёстой сонин биш байсан ч түүнээс хамгаалах үүрэгтэй ажил хийж байсныхаа хувьд би дургүй байлаа. Нэг үгээр хэлбэл ийм үүрэгт ажил хийж  байхдаа “ажил хийлгэхгүй хэдэн хаврын синдром бүхий нөхдүүд битгтий жагсаасай” гэж дотроо залбираад л жагссан үед нь үнэхээр л бухимддаг байлаа. Хүний хараал идэн идэн жагсаалын өөдөөс зогсох тийм ч хүсээд байхаар зүйл биш бөгөөд дээрээс нь өвөл бол хөл, чихний гэдэс хайраастай болохоор л дургүйцдэг юм. “Ямар...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

4 сарын 12 ныг хүүхдүүдтэй өнгөөрөөлөө

Оруулсан: 08:26 2008-04-13 Обдоо
 

Шороон шуурга нүд ам аваад л өнөөдөр тийм ч сайхан өдөр биш байнаа. Нэг л тухгүй бүүдгэр саарад өдөр байдаг шүү дээ тэр л байна..............

Энэ өглөө төлөвлөснөөрөө ЛОТУС ЧАЙЛД асрамжийн газар Юки, Оогийноо бид 3 хамтдаа очсон юм. Нилээн шуургатай байсан боловч бид 3 шуургатай зэрэгцээд  “давхиад” хүрчихлээ.  Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино авах гэсэн боловч амжаагүйн улмаас ганц хошин шогоос илүү юм үзүүлж чадсангүй. Хоёр ихэр амралтын өдрүүдээр гэртээ харьсан гэнэ. Бид нарыг очиход унтаж байгаад боссон бололтой. Нүүрээ угааж амжаагүй хөөрхөн “дэггүйнүүд” үндсэн ажлаа хийгээд завгүй байц...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Gaigui bailgui, gambir mini...

Оруулсан: 13:47 2008-04-12 tatah

zeekeee,uls neeh asuuhiii, asuujeegee..l helhiii, heljiigaaa.l mamaigaa dugneed tavichhiimaaa...:P

yr ni bodoodiison, kumsiin helsen aygui unen yum shig bnaa... gej 

ingee...l shono dund manai huu uilhiiimaa..bosood aav ni  yvhiii... jivhiiig ni solihiii, buuveelj untuulhiimaa. ogloo bosood hoorhiii dutuu noirtoi neg yum ajildaa garaa...l , odriiin tsaindaa ireh bolgond l budaatai shol, buuur hooorhiiii oor torliin hool zool medkuuu, torson odroor ni l neg tsuivan eter hiiij ogson uilj muilj nulims dusluulj eter, aygui meeeedremjgui ehnertei, oyj medkuuu, hatgaj chadkuu, hool hiij uzeegu...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->