..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Дарга эмэгтэй

Оруулсан: 15:11 2011-03-08 Обдоо
Энэ өдөр эмэгтэйчүүдийн хувьд онцгой өдөр л дөө. Илүү үгээр юүхэв. Гол яриандаа оръё:
Шийдвэр гаргах гэхээсээ илүү удирдах албан тушаалд эмэгтэйчүүд очих боломж ихээхэн хаалттай. Албан газарт ... за нэг багавжир 10 хүнтэй нэгж байлаа гэж бодъё л доо. Эвэртэн туурайтан нөхөр дээд албан тушаал руу шилжин очиж, түүний албан тушаалд хэн очих вэ гэдэг асуудал тэр газартаа хэд хоног л толгой гашилгасан асуудал болдог. Манайх шиг төрийн албаны мерит тогтолцоонд шилжиж чадаагүй непотизм нэвт үнэртсэн улсад бол эмэгтэй хүнд энэ албан тушаал бараг л боломжгүй. Магадгүй албандаа нилээд хэдэн жил ажиллачи...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Учраа мэдкү

Оруулсан: 17:29 2011-03-01 Angaahai
Ардын намд элсдийнмүү, хүн болгон намаар амьсгалаад нам надаар дутаадаам шиг санагдаад шөнө нойр хүрэхээ болилоо гснээс Ардын нам чинь ардчилсан нам юм уу? Хувьсгалт нам юм уу? Эсвэл бөөөөөр шаааал өөр шинэ нам юм уу? нтр

Би бүр Монголын бүх юмнаас хоцоркоодаам шиг санагдаад, эрдэнэс таван толгойн таван зуун тавин таван хувьцааг надад л ганцхан өхкүүм шиг санагдаад ичкүү очоод дансаа нээлгэцээн яадын гайшд. Хэрэглэж мэдкүчигсэн зүгээр өгчаан бол гэрт гэвтжилээг яадын яршиг л байна. Нэг өдөр гэээгэнт баахан зэс молибдинтой болчих ч юм билүү хэн мэддийн цус. Би ер нь юунаас ч дутмааргүй байна.

...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эмжээртэй бодол

Оруулсан: 14:47 2011-02-26 Angaahai
Юу ч хиймээргүй байгаа мөртлөө юу ч хийхгүй байгаан байжэл цаг хий дэмий үрэгдээд, хамаг юмаа алдаж асгаад байх шиг санагдаад, бачимдаж үхкээд юу ч хамаагүй хиймээр бодогдоод байгаа нь галзуурлын гавсарсан хам шинж үү?
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эвий чааваас

Оруулсан: 17:20 2011-02-18 Angaahai
Муу хөл дүүжлэх унаагаа сарампай болгоод уджийна даа. Саяхан нисэх орчоод буцаж явсан гээгэнт түр тар гээл нэг юман дээр ойгоод буусан эээ хүүрээ гээл буугаа харсан чинь яндан нь дүв дүрээрээ тов томоороо гэвтжийсийшд. Аваал багаажиндаа хийцэн хаялтай нь биш. Одоо болтол багаажиндаа л үүргээ гүйцэтгэж байгаа байх даа зайлуул. Тэгсэн тэр яндан чинь бас их учиртай юм байдын байна. Гүэ мэдээж ш дээ. Мань шиг мангар амьтан л машин тэрэг зохиогоотов гэж. Тракторын дуутай юм явжийвал тэр чинь би шүү нтр.... Хэрэгтэй хэрэгтэй хэрэггүй юм гэж юу ч байхгүй. Тэр дэлгэцэн дээр олон конооп, хөдөлдөг зүү, ...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Ийм гурван явдал буюу бүх л эрчүүд танихгүй эрчүүд

Оруулсан: 16:33 2011-02-17 Angaahai
Бид их сонирхолтой танилцсан юм. Яг л кинон дээр гардаг шиг. Улмаар хэд хэдэн удаа маш сонин тохиолдлоор таарч тэр миний хувьд бараг л бурхнаас явуулсан заяаны хань мөн гэдэгт 160 хувь итгэчихээд байсан үе. Бүх юм нь гайхалтай зохицсон орчин цагийн ханхүү гэж байдаг бол яг л түүн шиг байх байсан гэж өөртөө батлачихаад байв. Дэндүү эелдэг, бусадтай найрсаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, дажгүй ажил албатай, удам угсаа сайтай, жинхэнэ жентэлмен залуу байв. Тэрний хувьд ч би мөрөөдлийх нь бүсгүй байсанд одоо ч эргэлздэггүй. Ингээд яах вэ цөөхөн хэдэн жил судлалцаж, бас хэд хэд болзоод, сонин хач...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

1 настай гудамжны ажилчин

Оруулсан: 12:40 2011-02-16 Обдоо
1 настай гудамжны ажилчин ТВ-ээр гарч байгаа нэвтрүүлэгийг үзээд зэвүү хүрэв. Агуулга нь хөдөөнөөс шилжин ирсэн эхнэр нөхөр хоёр 1 настай хүүхдээ гудамжинд гуйлга гуйлгаж олсон мөнгөөр нь амьдардаг тухай. Хөөрхий хүүхэд шээсэндээ түлэгдээд ханиад хүрээд хүндэрчихсэн , хөлдчихсөн гудамжинд өдөржин сууж мөнгө олно. Олсон мөнгөөр дулаан байранд суугаа аав ээж хоёр нь амьдарлаа залгуулнна. Эхнэр нөхөр хоёр хоёул эрүүл гар хөлтэй, ухаан саруул улс..

Яалтай билээ. Эхнэрийнх нүүрийг маажиж, нөхрийг нь хөлийг хугалаад хаясан ч багадна. Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгаж, эцэг байх үүргээ шунахай ...
Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Заанаас буулгах тактик ба экспертийн хүүхэд нас

Оруулсан: 13:34 2011-02-14 g84

Онгоцноос буумагц өчигдөржин шуурсан цасан шуурганы дараах намар аажуу болсныг илтгэх жихүүн салхи хотын бүгчим амьсгал, их дуу чимээнээс ангижирсан гэдгийг минь мэдрүүлж хүйтнээр үлээнэ. Гэвч энэ бүхэн сэтгэлд таатай сайхан.

Жавартай өдрийн үд дүнд салхины аясаар аажим хөдлөх бөөн үүлсийн хөх сүүдэрт уулсын бараа цэнхэртэж, цасан шуурганд туугдан хошуурсан цасан хунгарууд хязгааргүй үргэлжлэн алсална. Зарим даа зам зуур түрж орж ирсэн хэсгүүдээр машин явахад дугуйны эргэлт бүрээр цас шажигнан гяхарч дуугарах ба замын энхэл тунхалуудад захаараа зайрмагтсан шалбааг ус байсхийгээд тааралдах нь эн...
Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Геологичдын цалин хэд байдаг вэ ?

Оруулсан: 18:30 2011-02-12 g84

Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.

Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?

Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс да...

Сэтгэгдэл (23) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Мөнгөгүй бол төрөхгүй

Оруулсан: 14:44 2011-02-07 Обдоо
 Урьд чулуун зэвсгийн үед хүн төрөхөд асуудал байгаагүй болтой. Гэтэл одоо мөнгөгүй хүн ялангуяа төрөхөд танил тал тохойгүй, сарвайх арван цаасгүй бол төрөхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилээд удаж байна. Уржнан жилийн эхээр юмдаг нэг ядуу өрх толгойлсон эх төрөх гээд мөнгөгүй гүйж явсан дүр зураг одоо ч харагдаад байдаг... Гэртээ төрсөн сурагтай байсан.
Элит түвшиний авлигатай тэмцэнэ гэж лозунгдаж байхаар энэнтэй нэг тэмцэл явуулчихмаар л санагддаг юм. Гар хардаг, мөнгө авдаг төрийн үйлчилгээний алба хаагчид нэмэгдсээр. Өө тэгээд ч мань мэт нь тэрийг мэддэг хэрнээ нүдэн балай чихэн дүлий явн...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бар жилийн есөн алдартан

Оруулсан: 14:40 2011-02-07 Обдоо
Арай гэж 2010 оны алдартнуудыг өнгөрөөтөл араас бар жилийн есөн алдартана тодруулах ажиллагаа тун амжилттай явагдлаа. За тэгэхээр эзлүүлсэн байрнаас сонирхоё л доо. Ерөнхий сайд С.Батболд магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ.
Хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө байж болох бүх эвэртэн туурайтнаа есөн алдартан болгож байгаа манай хэвлэл мэдээллийн байгууллага...
Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->