..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Дагуулууд авцөөөөөөөөөөн

Оруулсан: 11:29 2007-08-27 Angaahai

Гайтай юмааааа. Энэ хулгайч нарт сайн муугийн ангилал гэж байдгуумуу хаашаа ийн. Эд юмсаа сайжруулсан ч муужруулсан ч авчхын. Өлөн нүдэлчээл намайг л дагаад явжаахийн. Би Ангаахай гэдэг гариг тэгээд намайг тойроод хулгайчид -1, 2, 3, 10, 50, 100 .... гэх тодотголтой өчнөөн олон гариг эргэлджийдиймуу хаашаа ийн. Тийм л болж таараад байна. Намайг нэг шинэ юмтай болохыг л ерөөсөө андкуумаа тэд. Яджаахад би өөрөө салан задгай хүнийг ч хэлэх үү. Ёстой кэцүү ийн. Шалдан нүцгэн, гялтайж бүртийх эд зүйлгүй навсайгаад халтайгаад өөрөө хулгайч царайлаад явжийвал өөрийн юмаа алдкуу байхымуу хаашаа ийн. З...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

NADAD HELEEREI...

Оруулсан: 01:07 2007-08-27 tatah

   Хэдэн жил өнгөрсий… би нэг жижигхэн амьтны зулзага байснаа нэг л өдөр хорвоог асар өөр нүдээр хардаг болчдым бна… өглөө босоод цонхоор харсан чинь күмсүүд илангуяа том күнүүс чинь том күнүүс гэж харагдахаа болиод жирийн нэг хэлбэрлэг галбирлаг тоглоомнууд болоод хувирчиж…гараад алхсан чинь би л ганцаараа өглөөнийи энэ фрэш агаарт аз жаргалаа үгээр хэлж чадкуу явжийхад өнөө тоглоомнууд яарцан сандарцан автуусанд сууцан барьцан машиндаа суугаад чагнаалдцан магнаалгцан этэр... тээд амьдралд минь "тэр" тоглоом гарч ирсийм… тэрний гар, хумс, өмсдөг цамц, үнэр нь үнэн гоё , нулимс нь хүртэл үнэн ...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Дүнхүүрэл

Оруулсан: 13:22 2007-08-24 Angaahai

Хүнд итгэхээ байчихжээ би. Нэг их олон удаа хүнд хууртаж, мэхлүүлээд голдоо ортол гомдож, тархиа шааж, өвдгөө тэвэрч сууж үзээгүй ч үзэж туулсан, харж мэдэрсэн бүхэн минь намайг нэг л хэрсүү болгочихож. Мэдээж бас тэр нэгэн хүнээс болоод би бусдыг хайрлаж чадах эсэхтээ эргэлздэг болж. Өөрөө өөрийнхөө хэсэг зуурын зугаа цэнгэлийг хөөж, заримдаа намайг шаналгаад байдаг энэ их ганцаардлыг үлдэн хөөхийн тулд би наашаа гэсэн бүхэнд найр тавиад байж болох ч өөрөө өөрийнхөө бодлогогүй хийсэн ганцхан алхмаас болоод хүний үрийн зүрх сэтгэлд насан туршид нь арилахааргүй хар толбо үлдээж болзошгүй тул би...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

тас харанхуй *

Оруулсан: 14:14 2007-08-23 g84

чулуун ханыг дагасан шатаар хоёр ...... бүдчин бууна. тэр хоёрын хөлөөр шороо чулууны үйрмэг сохор харанхуйд шажигнан урсаж тэрхүү гүн харанхуйн аниргүй чимээг цочоон сэрээж, уруудаж буй шат нэлээдгүй гүнд хүрч төгсөхийг, харанхуйд цуурайтах чимээ гэрчилнэ. тэд айж эмээсэн байх ба ......гэдэг мэдрэхүй нь хэдий хэмжээгээр сул ажиллаж байна төдий хэмжээгээр айдсыг мэдэрдэг гэлтэй. зөвхөн сэтгэл дотроо, өөрийгөө айлгаж болох бүхнийг зураглан, түүнээсээ дээд зэргээр айна. тэр хоёрын айдас түгшүүрийн хамгийн том илрэл бол шатаар уруудаж эхэлснээс хойш бараг хоорондоо нэг ч үг солилцсонгүй алхах ба ...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Сэтгэгдэл-1

Оруулсан: 13:34 2007-08-23 Angaahai

Өглөө ажилдаа явахдаа микро автобусанд чихэлдээд л суулаа. Гэтэл нэг эмэгтэй 2 ойтой болов уу гэмээр хүүтэйгээ орж ирээд яг өөдөөс хараад суулаа. Би ч яах вэ хүүхэд харахаараа л янз бүр болчих гээд байдаг нөгөө зангаараа хүүрүү нь хараал хэлээ гаргалаа. Тэр харин бусад ойролцоо насны хүүхдүүдийг бодвол нүүрэмгий юм. Магадгүй хашаанд төрж, өсч буй бололтой дөрвөлжин хананы дунд телевизээр гарах хүүхэлдэйн киноны гол баатрууд болон хааяа нэг гэрт нь зочилж ирдэг ээж аавын найзуудыг эс тооцвол эцэг эхээсээ өөр хэн нэгнийг олж хараагүй жаалуудыг бодвол хашааныхаа банхарт гараа хазуулна ч гэж айлгү...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

BI BURUUGUI...

Оруулсан: 00:42 2007-08-23 tatah

Зиак.. дугуйгаа унаж явжийгаад 2 дун хорхой дайраад алчлаа гэж… ёр нь бол өөрсдийнх нь буруу … яах гэж нүцгэлж шалдалж нялцгай биеэ наранд шароод яг замын голоор яв гэсий… эротикдож маяглаагүй бсан бол мэдээж би ч бас тэхээс тэх гэж дайрч амьдралынх нь насыг богиносгоод хаячихкүй л байх байсышд … Би яахав..нүгэл үйлдсэнээрээ хөлөн дээрээ 2 томоос том хөх толботой үлдсэн…яаж зүгээр бхуу… дун хорхойг яаж үхэхийг нь харж бгаад урдаа бгаа цорын ганц шонгийн модыг очиж мөргөөд унаж этэр асар мядралталгүй яахав...

Яджийхад сандал дээр сууж бсан 2 залуу дэргэд паррррр хийтэл инээдэг бхкуй юу… : т...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол???

Оруулсан: 13:23 2007-08-22 Angaahai

Хэдэн сарын өмнө нэг танилын маань эгч намайг зөв энергитэй охин байна гэж хэлсийн. Би тэгээд энэ магтаал мөн эсэх мөн бол надад таарсан магтаал мөн үү биш үү гэж бодсон байхгүй юу. Тэгээд бодоод үзэхээр би л лав энэ магтаалд тохирох хүн биш дэгээ. Яаруу сандруу, ээжийн хэлдэгээр салбачуу, бас тэрүүхэн тэндээ хэгжүүн, муухай ааштай, зөрүүд, залхуу гээд л бүх л муу муухай зан ааш төвлөрсөн төв цэг. Зөв байтугай буруу энерги ч ялгаркуу. Ер нь энерги ялгаруулж чаддымүү гүүмүү бүү мэд. Гүү ээ тэгээд ч ер нь зөв энергитэй хүн гэж ямар хүнийг хэлдийн бол? Хамт байхаар хажуудах хүнрүүгээ гэрэл цацруу...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Дараа төрөлдөө өөрийн гэртээ, хүн болж төрөөрэй !!!

Оруулсан: 14:52 2007-08-21 Angaahai

Цагаа олоогүй бодрол эргэцүүллүүд толгой тархиар дүүрээл байдаг мөртлөө яг бичье гэхээр л бодол эвлэж өгөхгүй юм. Өнөөдөр лаг цасан цагаан болоол цагаан өмд хамд өмсөөд ирсэн чинь салгалаад уух гэж аягаласан кофегоороо будчихлаа. Ямар тээл нээх бор бор толботой цагаан өмд өмсчөөд гунхалзаад байлтай нь биш амьтан хүн муу хэлнэ гэж бодоод тайлаад угаацан. Одоо хамт ажилладаг охины шүүгээнд байсан өмдийг нь гаргуулж өмсчөөл суужийна. Ойрд амьдрал минь адал явдлаар дүүрэн л өнгөрч байна. Нээрээ нохой маань 3 хоногийн өмнө өнгөрчихсөн. 1993 онд намайг сургуульд ордог жил Польш улсаас төрөөд хэдхэн ...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бидний сэтгэл голын ус*

Оруулсан: 14:41 2007-08-21 g84
-чи Тэнгээ биш ээ, би огтхон ч тэгж бодохгүй байна, одоо бол. чи ч бас би ч азгүй хүмүүс лав биш. магадгүй, урьд цагийн бөхсөн хайр дурлалаас оч хаяж, дөл гарч, гал болон дахин бадамлахыг хүлээдэгтээ л хэрээс хэтэрсэн найдварт тохирох хариу ирэхгүй болохоор ийм зүйл мэдэрдэг биз дээ. хүн болж төрснийх, баясгалантай, шаналалтай гээд л мэдэрч болох бүхнийг мэдэрч байвал энэ хорвоод унаж ирсэн хүлгээ солихдоо харамсахгүй байх гэж өөрийгөө тайвшруулдаг юм, би. /гэж хэн нэгэн хэлэв, тийм ээ үнэн юм.../

&амп;qуот;нэг голын усанд хоёр ордоггүй&амп;qуот; гэдэг юм. модны сүүдэрт хэвтээд энэ шумуул, ялаа...
Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бодол минь

Оруулсан: 21:00 2007-08-17 g84

     бодол минь буцлаж буй боз шиг үнэртэнэ, бодол минь эссэн айраг шиг шуугина. бодол минь савныхаа хэмжээнээс халин сагаж урсана. "би саалийн хувинг томдоо л 10 литерийнх байхыг үзсэн" сүү сааль их байлаа гээд хүхүүр бариад сааж байсныг хараагүй гэж найз маань надад хэлэв. би бодохдоо бодол минь тархны тушаалаар ажиллах хурууны даралт бүрээр үсэг эвлүүлж үг болгоод, үг эвлүүлж өгүүлбэр болгохын нэр юм шиг. гадагшлах ганц араг нь энэ юм шиг санана. ширээн дээрээ үлдсэн Адольф Гитлер-ийн төлөвлөгөө шиг л бодол минь тархиндаа үлдвэл болохгүй юм шиг. дотор минь нэг юм үхчихэж байгаа юм шиг санаг...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->