..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Яаж сайхан амьдрах вэ?

Бичсэн: 12:13 2008-09-02 Зөвөлгөө

Яаж сайхан амьдрах вэ? Сэтгэл хангалуун, дутагдах зүйлгүй, аз жаргалтай сайхан амьдрахын тулд бид урдаа зорилготой байх ёстой. Хэдий агуу, том зорилготой амьдрана, амьдрал тань илүү агуу утга учиртай болно. Зорилгодоо хүрч, төлөвлөсөнөө биелүүлэх үрд дүнг амжилт гэж хэлж болно. Амжилт аз жаргалыг араасаа дагуулдаг. Тэгвэл хэрхэн өөрийн амьдралын амжилтанд хүрэх талаар зөвөлгөө хүргэе. 


1. АМЖИЛТАНД ХҮРЭХ ЭХНИЙ АЛХАМ: ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ. Амьдралдаа ямар зорилго, зорилт тавьж, юу мөрөөдөхөөс амьдралын тань утга учир тодорхойлогдоно. Топ бизнесмен, улт төрч, нийгмийн элитүүдийн хувийн амьдралаас харахад, тэд өсөх бага наснаасаа өөртөө асар том зорилго тавьж, мөрөөдөж, түүнийхээ төлөө зогсолтгүй тууштай тэмцэж, суралцасан байдаг. Урт хугацааны зорилго тавь. Дараа нь тэр зорилгодоо хүрэх дунд хугацааны болон ойрын хугацааны зорилтуудыг тавь. Дунд болон ойрын хугацааны зорилтууд нь илүү тодорхой дэлгэрэнгүй байх ёстой. Үнэлж, тодорхойлоход амаргүй ч судла, бусдаас асуу. 

2. АМЖИЛТАНД ХҮРЭХ ХОЁР ДАХЬ АЛХАМ: СААД БЭРХШЭЭЛЭЭ ТОДОРХОЙЛ. Бүх саад бэрхшээлээ тодорхойлж бич. Туслалцаа, эх сурвалж, мэдээлэл болон тавьсан зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүхнийг жагсаан бич. Шантрах хэрэггүй, харин ч ингэж өөрийн сул тал, болон чамд саад болж буй бүхнийг тодорхойлж чадсанаар амжилтанд хүрэхэд нэг алхам ойртох болно. 

3. АМЖИЛТАНД ХҮРЭХ ГУРАВ ДАХЬ АЛХАМ: БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ АРГУУДЫГ БОЛОВСРУУЛ.
Бэрхшээл бүрийн хувьд яаж арилгах, саадыг хэрхэн давах, муу зуршилаасаа хэрхэн салах аргуудыг нэг бүрчлэн боловсруул. Мэдээж цаг хугацаа, судалгаа шаардагдана. 

4. АМЖИЛТАНД ХҮРЭХ ДӨРӨВ ДЭХ АЛХАМ: ХИЙХ ЁСТОЙ АЖЛУУДЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГА, ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНД ДУУСГАЖ БАЙГАА ЭСЭХЭЭ ХЯНА, ЦАГИЙН ХУВААРЬТАЙ АЖИЛЛА,
Биелэх боломжгүй төлөвлөгөө гаргахаас зайлсхий. Асуудалд бодитой ханд. Өдөр, долоо хоног, сараар төлөвлөсөн ажлынхаа цагийн хуваарь, төлөвлөгөөг байнга өөртөө сануулж бай. 

5. АМЖИЛТАНД ХҮРЭХ ТАВ ДАХЬ АЛХАМ: ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТУУШТАЙ ДАГАЖ МӨРДӨ. Тууштай, өөртөө итгэлтэй, өөрийгөө бүрэн дайчилж, цаг хугацааг зөв ашиглан, хийж буй аливаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулж чадах эсэх нь зөвхөн чамаас л шалтгаалана. Өөрийнхөө ирээдүйн төлөө зарим нэг шаардлагагүй зугаа цэнгэлээс татгалз.

Нэмэлт зөвөлгөө.
• Амжилтанд хүрэх төлөвлөгөө чинь хэт алсын, төвөгтэй санагдаж байж болно. Тэгвэл тэдгээр зорилгуудаа аль болох богино хугацааны зорилтуудад хуваавал өөрийнхөө амьдралын удирдан зохион байгуулахад илүү дөхөм болно.
• Өөрөөс чинь үл шалтгаалах зүйл, бусдын тусламж, азанд бүү найд. Амьдрал чинь хамгийн ихээр өөрөөс чинь шалтгаалах болно.
• Уян хатан бай—Мэдээж урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө явцын дунд өөрчлөгдөх зүйлс багагүй гарна. Тэр бүрт төлөвлөгөөндөө зохих өөрчлөлт оруул.
• Тухайн чиглэлээр бусдын туршлагаас суралц
• Тодорхой хугацаанд биелүүлсэн амжилт бүрт өөрийгөө урамшуулж бай

Сэтгэгдэл бичих!

Оруулсан: upshot_gp 18:46 2010-11-15
хүн болгоны мэддэг л зүйл байна.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: upshot_gp 18:45 2010-11-15
миа
Холбоос
Сэтгэгдэл бичих!

англи хэл

Оруулсан: Зочин 15:58 2010-11-15
тэврэлт ярзайтал инээх
надад англи хэл сурах аргыг олоод өгөөч би өөрийгөө зоригжуулмаар байна.
Холбоос
Сэтгэгдэл бичих!

Оруулсан: Зочин 12:09 2009-12-23
алга ташилт rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor инээх инээх
Холбоос
Сэтгэгдэл бичих!


<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->



:-)
 
xaax