![]() |
..::ИРЭЭДҮЙ::.. |
![]() |
![]() | |||
Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана биОруулсан: 10:39 2010-11-25 Обдоо
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би. Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно. Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зүйлийг удаа дараа улиг болтол тайлбарлаж, нийгмийн халамжийг хавтгайруулж, татвараа...
I need help !!! buyu Surjignuursurengiin surjignelОруулсан: 23:37 2010-11-24 Angaahai
Uureer tariagaa uurtuu hiine. Odoo bi yaah ve? Tsag ni bolchih vii geed noir hurkuunee. Gsnees tariag zaaval dooroos ni deesh chigleltei hiine gsn yum bdaggui biz dee. Bi deerees ni l harj chadah bolohoor deerees ni dooshoo shahchih uu? Ali ni uvduh bol? Meddeg hun bval helj ugvul ami avragdlaa. Yalanguya HUU chi TANGARAG URGUSUN EMCH hun shuu!!! Tiimees shaardaj bna.... Нам зам бишОруулсан: 13:49 2010-11-23 Обдоо
Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ. Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам ... Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүдОруулсан: 12:04 2010-11-11 Обдоо
Г.Оюунболд Соц нийгэм халаагаа өгөх арай болоогүй үед тухайн үеийн нам засгийн удирдагчдийн нэг нь “Манай нийгэмд гэмт хэрэг удахгүй устаж үгүй болно. Удахгүй бид гэмт хэрэг гэж зүйлийг байхгүй болгоно.” хэмээн мэдэгдсэнээс болж судалгааны байгууллага, мэргэжилтнүүд нь хэлсэн үгэнд нь тааруулж ажиллах гэж зүдэрч байсан гэдэг. Тухайн үед бол “гэмт хэрэг үйлдэж байгаа нь өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, хөрөнгөтний нийгмийн гаж нөлөө хэмээн” дүгнэж байв. Гэтэл зах зээлийн гэгдэх нийгэмд шилжсэнээр нууж дарж байсан бугшмал гэмт хэргийн гаралт ихэсч, онц ноцтой жигшүүрт хэргүүд шил шилээ даран гарах б... 30 настнуудОруулсан: 14:01 2010-11-09 Обдоо
Энэ долоо хоногийн "Тойм" сэтгүүл дээр бичсэн редакцийн зурвас анхаарал татав. Ерөнхийдөө 30 настнуудын тухай бичжээ. Тэд шинэ үе тэд дараагийн үе ч зөнгөөрөө өсч өндийж хэний ч дэмжлэг дуслалцаагүйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа улсууд гэж... Нийтлэлч Баатархуяг Монгол Синдикат нийтлэлдээ "Харин одоо үе халах шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ энэ нь хаа хамаагүй залуусаар улстөр-санхүүгийн эрх мэдлийг шинэчлэнэ гэсэн үг биш юм. Өнөөдөр МАХН-ыг шинэ харагдуулж байгаа залуус яг энэ түвшиндээ буюу нийслэл, аймгийн ИТХ-ын хэмжээнд царцана. Олонх нь явцын дунд улстөрөөс шахагдан гарсан байх болн... Сүүдрийн хотОруулсан: 10:12 2010-11-05 Обдоо
Зах зээлийн гэгдэх өөрчлөлтөд урьдчилан бэлтгэгдсэн хүн байгаагүй үед өмч хөрөнгийн, аж амьдралын хувьд бараг ойролцоо байсан хүмүүс өнөөдөр зарим хэсэг нь маш богино хугацаанд баяжиж, зарим хэсэг нь ядууран нийгмийн ялгарал буурахгүй, харин ч даамжирах шинжтэй болж байна. Түүний нэгээхэн баримт нь нэг талд улс төр, бизнесийн бүлэглэл бэхжин хууль сахиулах байгууллагын тогтолцоонд нөлөөгөө тогтоосон, нөгөө талд ядуурсан олон хүмүүс гудамжинд тэнэмэл байдлаар амь зогоох болж бидний улиг болтол ярьдаг “траншейныхан” гэх нэртэй нийгмийн эмзэг бүлгийн шилжилт хөдөлгөөн, улам ихсэх хандлагатай байн... Намын цагдааОруулсан: 14:16 2010-11-04 Обдоо
Би намч бус хүн. Бас цагтаа цагдаад ч байсан хүн. Гэхдээ өнөөдөр хоёулаа хоржоон хөдөлгөөд болдоггүй ээ. Иргэнээс авсан татвараар санхүүжин, бидний төлөө ажилладаг цагдаа өнөөдөр хоолонд орох цайны газрын замыг маань хөндөлдөн барин байж 20 гаран минут хомслон ардын хувьсгалт намын их хурлыг хийж байгаа эвэртэн туурайтнуудыг замчлан гүйнэ. Цаана нь төрийн албаны тусгай хамгаалалтынхан хар шилээ зүйн станцаар хүүрнэнэ. "Анхаараарай анхаараарай наана чинь одоо ямар амьсгаа гүйгээд байгаа юм бэ зогсоо л доо. Замаас гарга " хэмээн мань мэтийгээ хөөж тууна. Хүмүүс тэднийг харах гэж биш цайндаа ...
Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!Оруулсан: 12:33 2010-11-02 Angaahai
Сайн байна уу, Миний хөөрхөн найз. Арав гаран жил найзлаж, нөхөрлөж, амьдралын баяр баясгалан, уйтгар гунигт мөч бүрээ хамтдаа сэтгэл догдлон хуваалцдаг хонгор найз, эрхэм хүндэт чи минь ээ. Энэ олон жил өвөр түрийдээ орон нөхөрлөж, өөрөөсөө тасалчихсан юм шиг мэддэг болжээ бид биесээ. Чамдаа нэг ч удаа захидал бичиж байгаагүйгээ сая л анзаарлаа. Өөрийн гараар нямбайлан бичиж, цэвэр дугтуйнд хийгээд, дөрвөн марк нааж, "Алс хол суугаа НАЙЗ чамдаа" гэж хаяглаад, цагаан далавчит төмөр хөлөг хөлөглүүлэн чамдаа илгээх учиртай юмсан. Тэр ү...
Мөрөөдөл тас цохигдох цагт ...Оруулсан: 09:54 2010-11-01 Обдоо
За тэгэхээр долоо хоногийн эхний өдөртэй ямар хамааралгүй юм биччихье. Мөрөөдлөө тас цохиулаад урам хугардаг тухайд. Цэцэрлэгт байна уу арван жилд ч байна уу их сургууль ч байна уу хамаагүй хийсвэрлэх, мөрөөдөх дуртай мөчүүд маань сайхан байж дээ. Саяхандаа нэг мөрөөдөж, биелүүлэх гэж явсан зүйлд минь хүчтэй цохилт гэх үү дээ эсвэл дэмжигдэхгүй байдал ирж ихээхэн сэтгэлээр унав аа. Ерөөсөө больдог ч юм уу гэж... Магадгүй ингэж явсаар хүн мөрөөдлөө нэг нэгээр нь гээдэг л байх л даа. "Бусдыг ухарч няцах тэр л үед та эргэлт буцалтгүйгээр огт зогсохгүйгээр хөдөрмөрлөх, мэрийх хэрэгтэй" гэж хэзээ ... төрсөн өдөр ба пумаОруулсан: 13:17 2010-10-30 g84
Хуанлийн хувиар Хилэнцийн гэрт байх үе буюу намар цагт тохиодог төрсөн өдөр маань өчигдөр тохиолоо. <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |