..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна

Оруулсан: 10:59 2010-12-24 Обдоо
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухайЕрөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Архинд живцгээе

Оруулсан: 12:01 2010-12-23 Обдоо
 
Архинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъёГэтэл ...Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Оруулсан: 15:53 2010-12-20 Обдоо
 Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр  ч турхирсан ч гэх шиг.  Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. Тоорт хаа байна,  палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

он цагийн алсад

Оруулсан: 14:23 2010-12-15 g84

Бодол...

Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан.
Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай та...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би итгэж байна, тиймээс би амьдарч байна

Оруулсан: 00:03 2010-12-11 g84
“Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна”. Энэ бол аугаа Вольтэрийн үг. Энэ бол Францын хувьсгалын үзэл санааны амин сүнс. Энэ бол хүн төрлөхтний сэтгэлгээнд гарсан хувьсгал. Энэ бол өнөөгийн үйлдвэржсэн, технологжсон, шинжлэх ухаанжсан XXI зууны даяаршсан дэлхийн бүхий л амжилт дэвшлийн цаад уг сурвалж нь.

Бурхан энэ хорвоо дээр байгаа бүхий л амьд организмыг төгс бүтээсэн. Нохой, үхэр байгаагаасаа илүү боловсронгуй, төгс төгөлдөр байх бололцоогүй. Хамгийн төгс бус бүтээгдэхүүн бол хүн. Хүн хэмээх байгалийн бодьгал боддог, бо...
Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Блог-2010

Оруулсан: 19:05 2010-12-05 Обдоо

Ийм нэртэй арга хэмжээнд манай блогмн -ээс хэдхээн хүн очиж оролцов. Арч цээгий, би, ирийнаа, энхмандах, дадидо, дао ...

Үүднээс нь авахуулаад такс 5 мянган төгрөг, цагдаа цэргийн хамгаалалт гарчихсан тунчиг сүртэй байлаа. Дотор яваад ороход үүдэнд такс олгогч  гэх нэг нөхөр байх бөгөөд үүдний өлгнүүр шахалдаантай, зохион байгуулалт тааруухан байсан нь эхнээсээ мэдэгдэж байсан юм.

Энд ямар нэг блогийн арга хэмжээ гэхээсэ илүү засгийн газрын эсвэл ардын намын "publiс media"-ийн нээлтийн ажиллагаа явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх авай. Хөтөлбөрийн дагуу уригдсан зочдоос ерөнхий сайд С.Батболд,...
Сэтгэгдэл (47) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Элийрэл

Оруулсан: 11:31 2010-12-01 Обдоо
Буянгийн Жагаа ч бил үү нэг нөхрийн элрийлийн талаар бичмээр санагдаад. Элийрлийн элий.
Хэзээ ч билээ зурагтаар өө ярьж өгч байнаа. Яриад л байна.
Телевизийн нэтрүүлэгч асуув.
- Та солонгос киноны талаар юу гэж боддог вэ
-Өө би тэрийг үздэг ч үгүй. Дэмий зүйл. гээд л ухаантай юм шиг ярьж явсанаа ... -Тэр чинь тэгээд л ёстой тэнэг. За тэгээд голын наана гараад л нэг нь уйлж байна. Цаана гараад л нөгөө нь уйлж байна. Ах дүүдээ дурлаж байна. Үхдэг өвчин тусч байна. Нэгнийгээ араар нь тавьж байна. Алжийндөө алжийн гэж авдийн.  Бүгдийг нь үзчихсэн байгаамдаа. 
Бас хэзээ ч билээ 7 сарын 1-ны үеэр бааха...
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Нэргүй бөх, эзэнгүй тэшүүр

Оруулсан: 02:09 2010-11-30 Обдоо
 Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа золгож байна даа. Амьдарлын түүхээ хүүрнэн өгүүлээд юүхэв. Харин хорвоод 9 сар тээж төрүүлсэн хайрт ижийгээ, өсгөж хүмүүжүүлсэн хатуужуулсан аавыгаан би эгшиглэн шүлэглэмээр л байна. Даанч миний авъяас хүрэхгүй юм.
... Намайг төрөхөд 1980 оны  олимпод Оюунболд хэмээх залуу чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулаад удаагүй байсан цаг. Тухайн үедээ бол жинхэнэ бөх байсан даа. Намайг түүний нэрээр нэрлэж шийр хатааж, бөх болоосой гэж, оюунтай эрдэмтэй болд мэт хатаагдсан эр хүн болоо...
Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Блогчдод дуулгах мэдээ

Оруулсан: 12:32 2010-11-28 Обдоо
Монголын блогчдын холбоо нь "Боловсрол" сувагтай хамтран "Миний блог" нэвтрүүлэг хийж эхлээд байна. Энэхүү нэвтрүүлэгийн гол зорилго нь блогийн ач тусын талаар нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгч, блогчдыг сурталчилах, блогийг нь бусдад таниулах, нийгэмд тулгараад байгаа проблемуудын талаар бичсэн бичлэгүүдийг хүргэх явдал болно.
Нэвтрүүлэг нь орчин үеийн ололт амжилтийг ашиглан тухайлан сонгосон сэдвээр бичлэг бичсэн хоёр блоггеруудын интернэт харилцан яриа, онлайнаар бие ибетээгээ шууд харилцах, мэтгэх, маргах, санал нийлэх хэлбэрээр явагдах бөгөөд ямар ч блоггер хамрагдах боломжтой юм.   
Эхний д...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...

Оруулсан: 23:04 2010-11-25 Angaahai
- Чамд хүний доодох байна уу?
- Байна
- Тэгвэл гарга
- Болохынмуу?
- Болнооо болно......... Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү.
- Хүүе яаанаа би барьлаа
- Бааааааарих ч яах вэ барина. Тэгээд чангарч байна уу? 
- Чангарч байна.
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->