..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Би яамаар байна гээч.... ?

Оруулсан: 11:47 2008-08-20 Обдоо

Би яамаар байна гээч.... ?

Зуслангийн эсвэл байшингийн тагтан дээр халуун цай ч юм уу кофе уугаад, шиврэн орох бороог ажин, бага зэргийн уйтгартай хөгжим сонсоод элдэв зүйлийг эргэцүүлэн, дув дулаахан ноосон цамц өмсөөд , дүүжин сандал хөдөлгөн суух тэр мөч надад хамгийн сайхан байдаг. Энэ үед хайртай хүн /эсвэл хайртай болох/ маань дэргэд байвал за тэгээд л эрхэлж дуусахын гайхамшигийг үзүүлэх байсан биз. Яг одоо би тэгмээр байна......... бороо гэж.... хүн бүрийг л гэгэлзүүлэх юм дaа...  /Obdoo/

...
Сэтгэгдэл (10) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх

Оруулсан: 17:37 2008-08-19 g84
Бичсэн: bodonguud Zorigt    Friday, 31 August 2007 1620-оод оны үес оросууд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байжээ. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ.
Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуурын хоёр талаар буриад монг...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Би буруутай...

Оруулсан: 09:34 2008-08-19 Angaahai
Хэзээ ч айж үзээгүйгээрээ өчигдөр айж үзлээ. Тэнгэр нураад ирж байгаа юм шиг л санагдав. Зөндөө их бүр маш их бас олон ч жил гомдоож явжээ. Өөрөө мэддэггүй, үгүй ээ мэдэхийг ч огт хүсдэггүй байж. Өөрөө өөртөө уур бухимдал, хорсол зэвүүцэл, үзэн ядалт зэрэг төрөв. Бас өөрийгөө өндөрт өргөж явдаг байсан зөвхөн өөртөө зориулан зохиосон өөр хэнийг ч хайхраагүй үзэл бодол минь нулимсан дуслаар өмнөө дэлгээд тавьсан ажлын төлөвлөгөөний дэвтэр дээр бэхний толботой холилдон навс унав. Тэнэг юм аа би, өөдгүй, арчаагүй бас хулчгар юм. Яаж тэсдэг байсныг нь сонсоод өр өмрөв, үхтлээ ичив. Хэнийг ч хэзээ ч...
Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

....zygeer shahuu...

Оруулсан: 12:33 2008-08-16 Обдоо

За тэгэхээр ийм байна. Хүнд хэцүү үе бол боломж завшаан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хамгийн хэцүү үед бүх боломжоороо мэрийдэг хүн амжилтанд хүрдэг. Тийм ч учраас энэ чанарыг би өөртөө би болгомоор байна. Хүн том болох тусмаал бэрхшээл дунд сөгдөх юм даа. Бэрхшээл гэдэг улигт зовлонгүй бол бид хэн ч биш. Нэг ийм утгатай эртний үг байдаг ч би яг таг хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр таны хувьд хүйтэн өдөр байлаа ч магад дараа нь хамгийн дулаан өдрүүдийн нэг юм шиг байх болно гэсэн үг л дээ. Мэрийгээд шаналаад л энд тэнд юмаа амжуулах гээл гүйж байх тэр өдөр хамгийн хэцүү юм шиг байсан ч маг...

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

алт... ард түмэний тайлбаргүй талархал

Оруулсан: 10:36 2008-08-15 g84
 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

алуурчин би ардын баатар

Оруулсан: 21:02 2008-08-14 g84

лусын сайхан амьтаныг нударсан                                                                                                                                       
 би ардын баатар
Хангай Хэнтийн савдагтаа өргөл
барьсан болохоор би хишиг хүртэгч
халуун шумуул хоёрыг огтоос
дурсахгүй бол бид диваажингийн иргэд

...
Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*

Оруулсан: 14:40 2008-08-14 g84
Хотын гудамжинд намаржиж буй шинж аль хэдийнээ илэрчээ.
Намайг гуниг найзаа гэж боддог болоод ч тэр үү үргэлжид дагаж явдаг сан
Харин би өөрөө шарласан навчсыг түүж хардаг....тэгээд гуньдаг.....намар хүн илүү өтөлдөг шиг санагддаг...
Ер нь долоон сарын нэгэнд зуны улирал эхлээд, наадмын маргааш дуусдаг болчихсон юм шиг санагдах юм.

Ойрд нуруу маань артук-лазан-тери гэдэг юм тусаад ха ха, хоолой хошного болчихсон, халуурч бүлээрч хоноод гар ганзага сулраад байсан одоо харин байсхийгээд чангарч байна. Улам чиг чангарах аястай...баяртай гуниг, гутрал, бүтэлгүйтэл, зовлон нажид минь, одоо эр...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ДОРЖООГИЙН ЗОДООН

Оруулсан: 14:35 2008-08-13 Обдоо

Найз маань надад үүнийг ярьсан юм. Доржоо гээд 10 жилдээ бол үнэн баавартай сайхан хүнд гар байсан гэнэ. Өөрөө бол чадах юмандаа үнэн баавартай, чадахгүй юмандаа бол ёстой миа, яс юман дээрээ юу ч чаддагүй тийм нэгэн гар байжээ. Ангиараа маргалдаж муудалцахад жижиг биетэй дийлэх нөхөртэйгээ маргалдаад пэнзийдэг гэнэ.  Тэгээд харин жинхэнэ зодоон болоход  алга болчихдог гэнэ.

Нэг удаа автобусанд Доржоотой явсан ангийн хэдэн нөхөд тэнд байсан атамануудтай муудалцан  гар зөрүүлж.  Автобусаар дүүрэн хүмүүс орилж, хашгараад л бөөн юм болж л дээ. Манай хэд ч сэхээ авсан чинь  нөхдүүд зодоонд дийлд...

Сэтгэгдэл (22) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Блогчдын бичлэг өдрийн сонин дээр гарчээ

Оруулсан: 17:52 2008-08-08 Обдоо

Зиа хожуу дуулгаж байгаадаа хүлцэл өчиж байнаа.

Монголын блогчдын холбоо нийт блогчдынхоо бичлэгийг сонинд хэвлүүлэх, телевизээр нэвтрүүлэх, эмхэтгэл болгон хэвлүүлж захын хорооллын иргэдэд тараах гэсэн үйл ажиллагааны зорилттой байгааг эрхэмүүд мэдэж байгаа биз ээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрсөн бямба гаригт "Өдрийн сонин"-ын дугаарт "Блог ертөнц" хэмээн нэрлэгдсэн бүтэн нүүр дүүрэн блогчидын бичлэг хэвлэгдэн гарлаа. Мөн тус сонины  вэб сайтад тавигдсан байна. 

"Блог ертөнц"-д:

- GoGo.blog-ийн Үлэмж блогийн "Дарангуйлагчийн дурсгалыг хүндэтгэсэн нь ба арван жилийн хөгтэй явдал",

-Бо...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

RICHMAN

Оруулсан: 14:43 2008-08-06 Обдоо
 

RICHMAN

 

Урьд нь би хэзээ ч ийм олон найзтай байгаагүй. Одоо бол би хамгийн баян хүн. Бүр хамгийн баян хүн шүү.  Нэгхээн жилийн өмнө би нэт , блог, за тэгээд л бичлэгь чат, мессенжэр,  сэтгэгдэл энэ тэрээ гэж мэддэгүй байлаа. Тогтмол хүрээнд уулздаг хэдэн найзтай,  алба амиар харьцдаг хэдхэн танилтай байлаа. Меесенжэр интернэт гээч зүйлийн тухай өчүүхэнч ойлголтгүй 27_ насны босгыг алхсан нэгэн эр байлааа. Одоо бол би өөрийгөө нээтгүйгшээр, блогггүйгээр, блогчидгүйгээр , VimO найзуудгүйгээр, Монголхүүхэдийн нөхөдгүйгээр, Амьдрах хүслэнгийн андуудгүйгээр төсөөлж чадахгүй болж.. Үүнээс илү...

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->