..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА

Оруулсан: 12:57 2008-08-04 Обдоо
 

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ

Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал.
Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, асар богинохон хугацаанд бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд ...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*

Оруулсан: 13:10 2008-08-01 g84

энэ өдөр тэр өдөр шиг тэгж ингэсгээд л дуусна.

хүний амьдралд гээгдэж мартагдах олон өдрүүд, бүр жил, тэр бүү хэл амьдралынх нь зарим нэгэн хэсэг бүхлээрээ ой санамж, дурсамжаас нь мартагдан арчигдаж алга болдог нь ерөөс энэ цаг хугацаа гэдэг чинь эргэж ирдэггүйтэй, биднийг хүлээж түр ч болтугай зогсолт хийдэггүйтэй л холбоотой байдаг шигээ.

Заримдаа өглөө эрт эсвэл орой хотын гудамжаар явж байхад яг тэр үеийн цагийг бичсэн замын тэмдэг нүдэнд маань их содон тусдаг сан. тэр тэмдэг, дугуй хүрээтэй хоёр хэрчлээс бүхий түр зогсох тэмдэг байдаг юм.* цагаан дэвсгэр дээр улаанаар чагталсан б...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

сэтгэл гэдэг*

Оруулсан: 13:01 2008-08-01 g84

....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон юм шиг, зур аглагдаж байдаг юм.

зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршдаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харъя, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болсон хэсэг ...

Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ТАМ

Оруулсан: 10:21 2008-08-01 Обдоо
 

Там

Там хаана байдаг вэ? Диваааажингийн шатны доод талын хонгилд уу ? Эсвэл кинон дээр гардаг тогоо шатсан аймшгийн царай зүстэй нөхдүүдээр харгалзуулаад халуун тосонд дунд хэвтдэг юм уу? Ямар юм болоо ? Тамын тухай хүн бүр л өөр, өөрийн бодолтой таамагтай байх… зарим нь нэгэн нь тамд очиж үзсэн ч байж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьд там манайд бий. Бүр манай улсад азийн цагаан дагинад бий… ард түмний маань дунд бий.

 …….. онд болсон хэргийн талаар л даа. Хэрэг, хэрэг гэхээр битгии нээх гайхаараа эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа тэнд төрсөн эх хүний хийсэн үйл, аймшигт явдал юм ш...

Сэтгэгдэл (7) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

Оруулсан: 14:18 2008-07-24 g84

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Охин Vрээ хайрла!

Оруулсан: 22:14 2008-07-23 g84

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

төрөх*

Оруулсан: 16:25 2008-07-17 g84
эм хүн төрж хашрахгүй гэж үнэн юм даа !?
Монголд жирэмсэн байх моод болоод удсаныг мэдээгүй байж...
үхэх төрөх 2 ижилхэн гэхээр....
эрүүний яснаас бусад нь салж нийлж, арьсан дээрээ санжигнаж байдгийм ярихаар нь
эх баригч-д нь дорсгой шүдэн дээр нь зөөлхөөн дарчхаараа гэж захисаар
эрчүүд төрөх эмнэлгийн үүдэнд хоновой....
...
Сэтгэгдэл (21) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Эмэгтэйчүүд.... бас .. бус

Оруулсан: 10:43 2008-07-16 Обдоо
   

Нүүр, амнаасаа, биенээсээ гэрэл гэгээ цацруулаад л өлсөж цангасан хэн нэгэнд ус түгээж байгаа юм шиг явах нь амьдарлын гол утга учир ч байж мэднэ. Ийм байх чинь хамгийн сайхан юм тээ. Хүмүүс энэ хорвоо дэлхий дээр нэгнийгээ ээжийгаа аавыгаа,  эмээ, өвөө,  эгч, ах,  дүү нараа, амраг нэгнээ, харсан нэгнээ хайрлаж, дурлах гэж ирдэг. Би нэг хүнтэй танилцсан.Ядаж байхад дурламтгайг хэлэх үү. Аймааар гоё нүдтэй гэж байгаа Хавьд тийм гоё нүдтэй хүн хараагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ ийшээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ахиад нэг хүнтэй танилцсан. Энэ чинь харин их зүгээр юм....

Сэтгэгдэл (18) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

BLOGGER

Оруулсан: 00:53 2008-07-12 Обдоо

2008 оны 07 сарын 08 өдөр дараахь нэр бүхий блогчид цуглаж холбоо байгуулах шаардлага, зорилго зорилт, хийгдэх ажлуудын талаар санаа оноогоо солилцлоо.

"Монголын Блогчидын Холбоо" гэж нэрэн доор эвлэлдэн нэгдэх болсоноо дуулгахад таатай байна.

Тус холбооны гол зорилго нь "Интернэтийн орчинд бүрэлдэн тогтсон мэдээллийн сангийн эх үүсвэрүүдийг ашиглан боловсрол танин мэдэхүйн, оюунлаг мэдээллээр иргэдийг хангах, ухамсар боловсролын төвшинг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ашгийн бус хүмүүнлэг иргэний үйл ажиллагааг дэмжигч сайн дурын байгууллага болоход оршино."

...
Сэтгэгдэл (4) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Наадмын өнгө

Оруулсан: 22:59 2008-07-09 Обдоо

Наадмын өнгө

Наадам эхлэхэд ердөө нэг хоног үлджээ. Бага байхад ээж аавыгаа дагаад л албаны машинд суучихаад стадион хүрч…. Улаан ус, хуушуур эргүүлээд л юу үзэж багаагаа сайн ойлгохгүй байж тэмдэглэлт үйл явдал гэдэгт эргэлздэггүй л байж …

Хурдан морины уралдаан үзээд л Алдар толгой, Айдсын даваа …. Хүй 7 худаг дээр түрүү жил нэг хуушуур 1000 төгрөг хүрсэн гээд л бодчих… урт цуваа үүсч оочирлосон хүмүүс нохойн мах ч байж мэдэх зүйлийг их амтархан имдэж шороогоор даруулж гашраана. Зарим нэг нь “7 худагтай юм гэнэ лээ штээ хатаж үхлээ яах гэж худлаа ярьсан юм” гэж уурсана.… “Ма...

Сэтгэгдэл (14) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->