..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

ӨВГӨД

Оруулсан: 00:39 2008-03-06 Обдоо
   

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

БАГ

Оруулсан: 23:07 2008-03-04 Обдоо
 

Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр,  ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү?  гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.

Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн за...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ХУУЧНЫ ЭД

Оруулсан: 12:19 2008-03-03 Обдоо
 

“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш

Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Бямбаа бид хоёр....

Оруулсан: 16:43 2008-02-28 Обдоо
 андууддаа би хайртай....

ТВ-9 Телевизээр гараад байгаа сонсогчийн тухай орос киног үзээд нэгэн сургууль төгссөн андыгаа дурсан сууна. Дөнгөж төгсөж гараад ид омголон хийж бүтэх насан дээрээ явсан гэнэхэн цагаахан сэтгэлтэй найз минь нэг л өдөр  үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа харамсалтайгаар алдсан…. . Сонсогч ахуй насны тэсвэр, хатуужил шаардсан,  тоглоом шоглоомоор дүүрэн яван он жилүүдэд нэгнийгээ нэрээрээ овог нэрээр нь цээжилчихээд ханахгүй хочыг нь хүртэл 6,7 янзаар бодож олчихоод зүгээр суулгадагүй л байцгаасан. Амрыг эрье гэж мэндэлдэг жонгиносон дуутай багшийгаа доогилж байга...

Сэтгэгдэл (12) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

С.Нарангэрэл багшийн хүндэтгэлийн лекц болно

Оруулсан: 08:49 2008-02-27 Обдоо

ХЗҮТ дээр 2008 оны 2 сарын 29 ны өдөр 14 цагаас Академич С.Нарангэрэл багшийн  "Эрх зүйн толь цуврал бүтээл:шинжлэх ухааны үнэ цэнэ" сэдэвт хүндэтгэлийн лекц болох бөгөөд энэ үеэр академичийн бүтээлийн үзэсгэлэн, ХЗҮТ-ийн бүтээлийн үзэсгэлэн гарна.

Тус лекцэнд хууль зүйн ухааны эрдэмтэн докторууд оролцох болно.

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ГАШРААДАГ ЗҮЙЛС.....

Оруулсан: 09:27 2008-02-26 Обдоо

Бид нар бага  байхдаа юу юу гашраадаг байсан бэ ? Та нэг санах гээд үзэл дээ. Бага насныхаа тэр тусмаа бүүр жаахан  хүүхэд ахуй насныхаа бичлэгийг заримыг санадагүй юм. Хамгийн эхнээс санах гэхээр 4 наснаас хойшхийг л хагас хугас маягаар л санаж эхэлдэг. Зарим хүн 2-3 наснаас хойшхи зүйлээ санадаг гэнэ лээ. Тэгэхээр миний мэдрэхүй сүүлд хөгжсөн юм шигээ.  Бацаан байхдаа олон сайхан юм гашраадаг байжээ. Тэднээс одоо үлдсэн нь байгаа их цөөхөн болчихож:

Мамбсаа гашраах /Монпаса/: Одоо мамбсаа  гэж байдаг болов уу лав байхгүй байхаа. Төмөр дугуй хайрцаг дотор байх тоо томшгүй олон мамбсааг идэх ...

Сэтгэгдэл (15) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Өөрт оршин буй дутагдалыг арилгах мастер төлөвлөгөө

Оруулсан: 09:21 2008-02-25 Обдоо

Ийм нэгэн төлөвлөгөө хүчээр гаргуулаад манай дарга гэхдээ дээхнээд л дээ. Оршин буй дутагдалгүй хүн гэж байдаггүй гэнэ. Тэгээд "Өөрт оршин буй дутагдлыг арилгах мастер төлөвлөгөө" гэж юм гаргуулаад жилийн эцэст түүнийг шалгадаг байлаа. Манайхан ямар бил ээ дээ. Заавал хүнээр ингэ тэг гэж хэлүүлж байж юм хийдэг тэгээд түүнийгээ шалгуулж байж санаа  амардаг тийм л хүмүүс ш дээ. Багаар ажиллана гэхээр нэгэндээ найдаад алга болно. Тамхи татна, архи ууна, ажил таслана, хү...ндэнэ, ажил хийдүүлнэ, эхнэрээ гомдооно, найзаа хуурна, өөрийгөө үл хөгжүүлнэ....  гэх мэт дуусахгүй.  Энийг л өөрт оршин буй ...

Сэтгэгдэл (13) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Өршөөл |apoligize|

Оруулсан: 12:07 2008-02-22 Обдоо

Өршөөл гэж юу вэ?  Нэгнийгээ ууч сэтгэлээр хийсэн нүглийг нь гэмгүй гэж тооцох явдал уу? Нөгөө та бидний унших дуртай “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” номыг бичсэн Ким Ү Жинийг Засгийн газар нь өршөөжээ. Улс орондоо хийсэн гавъяа зүтгэлийг нь бодоод тэр шүүдээ. Мань эрийг 2004 онд татвараас зайлсхийсэн хэргээр 8 жилийн хорих ял аваад байсныг ийнхүү  төр нь өршөөсөн байна. Яагаад гэхлээр зэрэг түүний бие муу нь нэгдүгээр шалтгаан, 1996 онд болсон Ази тивд гарсан санхүүгийн хямралаар Солонгос улсын өмнөөс өөрийнхөө компанийг золигт гарган дампуурч 320 мянган ажилчидтай 120 гаруй салбараа...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Браакц

Оруулсан: 12:18 2008-02-21 Обдоо
 

Бүлэг гэж юу вэ? Блоггеруудтай ямар холбоотой вэ?

Үүнтэй холбоотойгоор под групп, фракц/браакц/, лобби бүлэг, жигүүр, фронт гэсэн олон ойлголтууд  бий боловч угтаа эд бүгдээрээ нийгмийн нэг хэсэг болох тодорхой нэг “бүлэг”  хэмээх ойлголтонд хамаарах юм. Бүлгийг  ерөнхийдөө босоо харилцааны, хэвтээ харилцааны хэмээн ангилж болох юм.

Босооны харилцааны бүлгийг аваад үзий л дээ. Энэ нь ээж, аав, эгч ах, багш, дарга, цэрэг, ажилчин хамт олон гэх мэтээс  авахуулаад эрэмбэ дараа бүхий тогтолцоо байх бөгөөд , мэдээж эрх мэдэл, ашиг сонирхол хүртэл босоо шинжтэй  байх боловч  бүлэг тус бүрийнхэ...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Гурван шүдэтийн хүү*

Оруулсан: 08:56 2008-02-21 g84

хүн гэдэгт нэг тийм хэсэгхэн, зуурд-хан амарлингуйн дүрийг олж гэгээрч ухаарсан мэт төгс орших нь элбэгжүү байдаг ч гэлээ удаан үргэлжлэхгүйгээс гадна дахин давтагдашгүй байдаг нь даанч харамсалтай.

япон орны нэгэн соёл 4 мөрт шүлгүүд надад яг нэг тийм цөөн үгтэй хэр нь онож хэлсэн, олон салаа санааны огтлолцол, магадгүй үргэлжлэлийн эхлэл ч юм шиг санагддаг сан.

Под Московские вечера радиогоор явж байснаа цаг зарлаж Москвагаас ярьж байна гэдэгсэн. тэр үед ганцхан удаа сонсоод цээжилсэн дөрвөн мөрт бол магадгүй өнөө цагт би энд байхын зөгнөл ч байсан байж болох юм.

   Нутаг аа орхиод га...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->