..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

насан багийн зөнөглөл*

Оруулсан: 10:18 2008-02-20 g84

надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.

энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.

би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо

жолооч: - 123

би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.

-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суу...

Сэтгэгдэл (9) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хар костюм*

Оруулсан: 09:48 2008-02-19 g84

нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ...

түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай  нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж.

гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм.  гол руу бууж ангасан сэтгэлэ...

Сэтгэгдэл (2) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

хуримын даашинз*

Оруулсан: 09:15 2008-02-19 g84

..сайн нэр дуулаагүй байж болох ч гэлээ хайрлаж явсан,... нүүрэмгий байлаа гээд хүн ёр сайн нэр дуулах биш, ингэхэд би сайн нэр дуулах гэж л амьдарч яваа хэрэг биш шүү дээ...

хайрласандаа гологдож, хажууд байгаадаа гоочлуулж явах ёстой биш... зүрх сэтгэлийг маань ганц донслуулж байдаг тэр хүн хэзээ нэг өдөр намайг анзаарч харах юм болдоо ?....

ингэхэд эмэгтэй хүн гэдэг өөр нэгэн хүн гэрлэх санал тавиасаа гэж хүссэн хэвээрээ өөр нэгний авааль эхнэр болж хурим найрыг хийж явдаг л амьтан юм гэж үү дээ ?! 

хэрэв тэр намайг ойшоож үзсэнсэн бол би харин ч нүүр өгөхгүй, эрээ цээрээгээ алдсан амьтан г...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

ДНК шинжилгээ

Оруулсан: 19:33 2008-02-18 Обдоо
 

Өчигдөрхөн боломжгүй байсан мэт зүйл өнөөдөр ердийн болон хувирч 20-30 жилийн өмнө зөгнөлт зохиолоос л уншиж байсан нь өнөөдөр бидний амьдралын нэгэн хэвийн зүйл болж байна. Амьд организмын талаар бүхий л мэдээлэл агуулж байдаг ДНК-молекулын шинжилгээ нь эдгээр зүйлсийн нэг юм. “Ген”, “генийн код” гэсэн ойлголт нь хагас зуун жилийн өмнөөс л тодорхой болсон бөгөөд түүнээс өмнө эрдэмтэд эдгээрийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэж хэлж болно. Хүний удамшил, түүгээр дамждаг шинж тэмдэг, өвчнүүд хэрхэн удамшин дамждаг байсан нь оньсого хэвээр байсан билээ.

 ДНК шинжилгээ яаж хийгддэг вэ? “То...

Сэтгэгдэл (11) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Миний дуртай хүмүүс

Оруулсан: 10:18 2008-02-18 Обдоо

  Хүн болгонд өөрийн бишрэн дууриах хүн гэж байдаг. Жишээлбэл зарим нэгэн ээж аавыгаа эсвэл багшыгаа, ахрыгаа эгчийгээ бишрэн дуурайх туртай байдаг. Бага байхад манай гэрт нагац ах мааньг гададад суралцаж байгаад  зуныхаа амралтаар жигтэйхэн гоё болчихсон ирнэ. Тэгэхэд их л гоё, бушуухан энэ ах шиг гоё болох юмсан гэж боддог байж билээ. Кинон дээрээс Д.Сүхбаатар, Шороотын Цэвээн, Цогт тайж.  Брюсли Жаки Чан нарыг хараад ийм болно гээд л дугуланд  яваад л . Минйи дуртай бишрэн дууриах хүмүүс маань намайг цэнэглэж мминий мөрдөөлийг сануулж байдаг юм.

 Ц.Лоохууз гуйаг маш их хүндэлж явдаг . Яаг...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Demchig Monastery energy center of wold

Оруулсан: 00:50 2008-02-18 g84

унаган нутгийн минь уул тал минь гэж...

гангамал говийнхон, сул шороорхуу нутагт унаган биеэрээ унаж төрсөн хүмүүс билээ.

илбэт зэрэглээ наадуулсан их говийн зах хязгаарт тэнгэр газрын савслага нэгэн өнгөөр уусаж, бүлээн амьт, нойтон сормуустаны зовлон гунигаар элбэгжүү амьдралынх нь баяр баясал, хөл хөөрцөг болох уужимхан эрх чөлөөний орон зай гэдэг чухам тэнд л ажгуу.

юу ч эс хийх хэрнээ амьгүй говь тал бүлээн салхиар үлээж, хүмүүний дотоодод уужим нинжин сэтгэлийг уудалж өгдөг гэмээр, өөрөө бидэнд ханддаг шиг нь өршөөгүй хэрнээ хатуурхам араншинг олмоор....

дэлхий дахинд танигдсан олон ...

Сэтгэгдэл (1) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

товчлуур

Оруулсан: 12:03 2008-02-14 Обдоо
 

Товчлуур гэж нэг юм хамаг S&I унагаачлаа байна. Гар утасны 3 тоо уначихсан чинь sms бичиж болдоггүй. мэдээ гэхийг сонордуулга , чи хурдан ирээ гэж бичих гэсэн чинь "бушуу ир" гээл болоо.  Аймаар хэрэгтэй байдаг юм байна тэр E, D,F үсгүүд чинь.  дарга руугаа "мэдлээ" гэж бичих гэсэн болдоггүй. "дууллаа" гэж бичив.

Нэн ялангуяа охид хүүхнүүдийн тунирхаллаглаглаг байдаг энэ өдөр булт хүүхнүүдэд бушуухан мессеж хүргэх гэсэн боловч үнэхээр барсангүй. "Валентиний баярын мэнд хүргье" гэхэд заавал Д, Е үсэг ороод ёстой хэрэг алга. "Хайрын баяр хүргий" гэж бичээд аргадаад явууллаа. Байдаг авъяасаа ...

Сэтгэгдэл (5) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

kamikaze

Оруулсан: 17:03 2008-02-13 Обдоо

 

Өөрийнхөө болон өрөөлийн  үйл хэргийн төлөө амиа золоислодог этгээдүүдийг kamikaze гэдэг. Угтаа нэр нь Хубилай хаан Япон улс руу дайлах үед үүссэн гэж үздэг. 2 удаагийн дайралтанд далайн шуурга ихээхэн дэм болсон учраас тэрхүү хүчтэй далайн давалгаагаа kamikaze хэмээн нэрлэж, улмаар эх орныхоо төлөө амиа золоислож, үйл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэдэг дайчдыг камиказе гэх болж.

Ойрхи дорнод олон жил үргэлжилж байгаа  дайн нь ердөө Израйль улсыг хүч түрэмгийлэн байгуулсанаас үүдэлтэй юм. Палестин болон Ливан, бас бус хаяа дэрлэх хэдэн улсын нутаг дэвсгэрээс АНУ хүч түрэн НҮБ-ээр дэмжлэг ...

Сэтгэгдэл (6) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

Shar shiniin temdeglel

Оруулсан: 23:44 2008-02-12 tatah

Utas duugaraad  "Zoligiin huuhed chin irj bituulehgui haichdiii!" gesen tom zemlel bituunii oroi huleej avaad um humgui huvtsasaa shuurch avaad oroi 9 tsagt garaad yvsan chini ter chigtee 3 odor "shilerch" yvsaar ochigdor neg yum geriin baraa haravshd.

"Baruun uragsh garaad baruun.." geseer shiniiin negniii ogloo moroo gargadag hun bolson chini baruun uragsh baitugai baruun zugee mededgui. , sanaagaaraa Mainrailway station-aa urd zug bolgoj avaad mongon tsaas heev neg hiisgej "Um mani"-gaa umshaa..l hed 3 alhav.

German-ii tuuhend temdegluushtei tselmeg tenger urid hojid uzegdeegui hurst nar ...

Сэтгэгдэл (3) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос

айдаа*

Оруулсан: 11:43 2008-02-12 g84

...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.

юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?

хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.

тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээ...

Сэтгэгдэл (8) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->