![]() |
..::ИРЭЭДҮЙ::.. |
![]() |
![]() | |||
Гул аранжинОруулсан: 11:19 2008-02-12 Обдоо
"Гул аранжин" гээд кино байдээшдээ. Мань чин гул аранжин гээд нэрлүүлцэн чин нэрэндээ таараад гуларцан. Тэгэхээр одоо энэ жилд БАТСУУРЬТ гэж нэрлүүлнээ. Бат суурьтай байж мэдэх юм. Нээх гулардаг наасан. Яагаав энэ орос Леонов гээд эрийн тоглосон "АЛТАН ДУУЛГА" гээд кинон цэцэрлэгийн багш шоронгийн рецедивийг орлож явдагдаа. Би одоо хэнийг орлоод байгаа юм бэ ? Хүн намайг орлоод байгаа юм уу хэ хэ хэ. Кино гэснээс шинэ гарсан кино үзээд урлаглаглаг байнаа гэсэн plan -тай байна. хэдэн өдөр. Спортлоглог гэж наасан. лаглаглаг лэглэглэг гэсэн хэллэг моодонд ороод байгаа юм. сүүлийн өдрүүдэд......... Миний туршилтуудОруулсан: 16:20 2008-02-11 Обдоо
Туршилт 1: Хлорминий шохой гээд нээх хурц үнэртэй зүйлээр их юм хийдэг байсан юм чэн. Ялааны хорны савыг цоолж байгаад дотор нь хийгээд доошооо харуулж тавиад хадаасаар хатгаж нүх гаргаад тэрүүгээр шүдэнз зураад хийчхээр аймаар өндөр пуужин шэг хөөрдөг юм.
Ээлжит нэгэн туршилтаараа шүдэнз зураад бүгдээрээ нуугдчлаа. Байдаггүй. Пуужин ч хөөрдөггүй. Аргаа бараад очоод тонгойсон чэн өөдөөс пасхийтэл буудаг байгаа.. Парвайсан хар хөөтэй амьтад нэгнийгээ дооголж баахан инээлдэв. Яагаав "Улаан дарцаг" гээд кинон дээр гранат нүдэж байгаад дэлбэрдэг жаалууд шиг. Туршилт 2: Барилгын нэг төмөр м... Бодол минь*Оруулсан: 12:55 2008-02-11 g84
Бодол минь
21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.
за за би энэ тухай ярих гэсэнгүй...
ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...
хотод ирсэн шөнө.
хөвөрсөн бодлынхо... най алгаОруулсан: 11:28 2008-02-11 Обдоо
Хэдийнээс ч юм бэ хамгийн эхний айлдаа ороод хага бал ид гэж шахдаг болж. Цагаан сараар шүү. Сэгсийтлээ идлээ байна. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Мань чэн паакталлааа ш дээ. Бэлэг хармаалаа гээд бууз хармаалчэж. Нуль тос мос . Бэлгэнд өгсөн бууз гэж ярихаас даа аан. Юу гэж боджээн. Хэтэрхий их идхээр гараа гэдсэн дээрээ тавьж амрааалааашдээ. Най алга, най алга /Сүүлийн үед ийм хэллэгээр бичдэг болоод байгаа юм/ Шиний нэгний өглөө Маахуурын тэнд байдаг овоон дээр гардаг уламжлалтай юм. Манай гэр бүлийн эрчүүд. Шиний нэгний өглөөний нар мандаж байхыг харах сайн г... Сайхан Сояиа*Оруулсан: 15:04 2008-02-07 g84
.......................... ...Всей хорошо ! Не беспокойся ! Дугарова Сояиа. Улан-Удэ .....год
Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй. Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхсан. Чамтай учрахаас өмнө тийм олон хоног дүрийг чинь зүүдэ... бүтэлгүйтэл*Оруулсан: 15:00 2008-02-07 g84
ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм. гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай. хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай..... айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дайраад, би ч түрүүлээд гүйгээд орчихсон байсан юм. тэгсэн дү... залхаахгүй...*Оруулсан: 14:56 2008-02-07 g84
юм бүхэн үнэтэй юун түрүүнд нэртэй нэр бүхэн цаана нэг юмсын төлөөлөл төлөөлөл бүхэн тоотой тоо бүхэн хэмжээтэй хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд бүхэн хэрэггүй инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ.... /.....-ндаа зориуллаа/ ...гэрэл унтрахаас өмнө*Оруулсан: 14:54 2008-02-07 g84
эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай эхлэл ба төгсгөлийн тухай цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/ цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд, амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо..... газар доороос бие биесээ мэдэхгүй ээ. амьдрал гэж энэ, үхэл гэж тэ... асуулт дараа нь хариулт*Оруулсан: 14:52 2008-02-07 g84
бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ? хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? .... бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хамгийн зөв зам уу? үнэн гэж энэ үү? тиймээ, олонхын итгэл ү... Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*Оруулсан: 14:49 2008-02-07 g84
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)
би үргэлжид гүйж явдаг л даа гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэс... <- Ємнєх хуудас | Дараагийн хуудас -> |
|||
![]() |