..::ИРЭЭДҮЙ::..


Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг

Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

За Блог хөтөлөлгүй нэлээд удчихла тэхээр одооноос сэргэж хүчээ авхаар шийдлээ хэхэ

Оруулсан: 13:21 2009-09-28
За ингээд нэлээд удаан хугцаанд зогсонги байсан дотоод сэтгэлээ нээхээр болсондоо баяртай байна. Тэхээр шүүмж санаа, байвал хэлж өгөөрөй. Миний одооноос бичэх хандлага голдуу менежмент, удирдлага талруугаа байх болно. Тэгээд ДЭМЖЭЭРЭЙ нөхдөө хэхэ.
Холбоос

"Сайн хүн" Нацагийн Багабанди

Оруулсан: 18:24 2008-11-18 Титэм үг
Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”.
Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан. Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ...
Холбоос

Шилдэг удирдагч

Оруулсан: 18:05 2008-11-18 Боловсрол


Магадгүй та ямар нэгэн байгуулгын захирал болохыг хүсч байгаа бол, эсвэл энэ байр суурь руу амжилттай урагшилж байгаа бол танд зориулсан алт шиг үнэтэй стратегиуд байна… Энэ судалгаанд ирээдүйн лидер дарга нарын маш онцгой аргуудыг олж мэднэ.




1/ Шинэ санаа дэвшүүлэх
Алдаа гаргахаас айлгүй шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс Рожер Вон Оечийн “Дүрэм журмыг ардаа орхин шинийг санаачлагч бай” гэсэн үгийг санаж явахад илүүдэхгүй.

2/ Зөвлөгөө хайх
Зөвлөгөө авах гэдэг дээд удирдлагад байгаа хүний ажлын нэг хэсэг юм. Зөвлөгөө гэдэг нь юуг хэрхэн яаж хийх талаар мэргэжилтнүүдийн хэлэх үг юм. Хэ...
Холбоос

Охидуудаа хайрла!

Оруулсан: 14:19 2008-09-10 Амралт чөлөөт цаг
Энэ шүлэг надад их таалагдлаа тэгээд та нар минь уншаад үзээрэй 

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн,төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

...
Холбоос

Танд баярлалаа

Оруулсан: 09:50 2008-09-03
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Та бүхний бичсэн сэтгэгдэл болгонийг хүлээж авах болно. Муулж ч болно шүү. Надад сэтгэгдэл бичээрэй
Холбоос

Мэргэшсэн парламентч УИХ-ын даргаар сонголоо

Оруулсан: 14:49 2008-09-02 Улс төр

УИХ-ыг бий болсон цагаас гишүүнээр нь тасралтгүй сонгогдож, төрийн албанд мэргэшсэн туршлагатай парламентч Д.Дэмбэрэлийг УИХ-ын найм дахь даргаар сонголоо. Тэрбээр УБХ-ын гишүүнээр бас ажиллаж байсан юм. Ингээд тооцвол Д.Дэмбэрэл гуай хууль тогтоох байгууллагын тогоонд 18 жил “чанагджээ”. Гэхдээ зүгээр ч нэг сул гишүүн, мөрөөрөө “амьтан” явсангүй. 1992-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн болон Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тус тус ажилласан. 2007 оноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албыг хашсан түүнд...

Холбоос

Эрдэмт хүн даруу

Оруулсан: 13:07 2008-09-02 Титэм үг

Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энгсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтдаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ.

Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтдаа саган живж өөрийгөө балласан халагламаа...

Холбоос

Яаж сайхан амьдрах вэ?

Оруулсан: 12:13 2008-09-02 Зөвөлгөө

Яаж сайхан амьдрах вэ? Сэтгэл хангалуун, дутагдах зүйлгүй, аз жаргалтай сайхан амьдрахын тулд бид урдаа зорилготой байх ёстой. Хэдий агуу, том зорилготой амьдрана, амьдрал тань илүү агуу утга учиртай болно. Зорилгодоо хүрч, төлөвлөсөнөө биелүүлэх үрд дүнг амжилт гэж хэлж болно. Амжилт аз жаргалыг араасаа дагуулдаг. Тэгвэл хэрхэн өөрийн амьдралын амжилтанд хүрэх талаар зөвөлгөө хүргэе. 


1. АМЖИЛТАНД ХҮРЭХ ЭХНИЙ АЛХАМ: ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ. Амьдралдаа ямар зорилго, зорилт тавьж, юу мөрөөдөхөөс амьдралын тань утга учир тодорхойлогдоно. Топ бизнесмен, улт төрч, нийгмийн элитүүдийн хувийн амьдра...

Холбоос

АНУ-ын их дээд сургуулиуудад 9 жил үнэгүй сурсан минь

Оруулсан: 12:01 2008-09-02 Боловсрол

1994 онд 10-р ангиа төгсөх vедээ би компьютерийн програм хангамж мэргэжлээр цаашид суралцах хvсэлтэй байсан ба "Лам болоё гэвэл Төвд руу" гэдэг шиг энэ мэргэжлийг эзэмшие гэвэл Билл Гейтс-ийн нутаг болох Америкийг зорих нь зvvтэй гэж сэтгэв. Ингээд гадаад далайн цаана буй энэ орон руу шурган орох нvх сvв, орсон хойноо гэрээсээ мөнгө таталгvй эрдмийн мөр хөөх арга зам хайж эхлэв. Зөвхөн Америк очих зардлаа төлөх чадвартай байсан тул миний хамгийн чухал зорилго бол элсэн орсон сургуулиасаа scholarship буюу тэтгэмж хvртэх явдал байлаа. Тэр vед интернет хэрэглээ Монголд өргөн дэлгэрээгvй, америкий...

Холбоос

Нарыг нар гэж хэлье үнэн

Оруулсан: 11:22 2008-09-02 Амралт чөлөөт цаг

Цусгүй үхэл сэтгэлийн хүлээсэнд баригдаж
Цухалдаж битгий гунь миний нөхөр
Түүний оронд төрсөн  биеэ асаа
Түнэр харанхуйг шатаан түймэрд
Үнэнийг нуусан харанхуй хөвчийг шатаа
Өнөөдрийг мартуулсан өчигдөрийн нойрыг сэрээ
Өөрөө дараа нь солир болоод харва
Нарыг сар гэж хэлээд
Дээрхийн диваажинд бүү оч
Нарыг нар гэж хэлээд
Тамын ёроолд уна
Там гэдэг чинь бидний газар ээж
Тамын ёроол гэдэг чинь
Бидний газар ээж юм шүү
Тамын зовлон гэдэг чинь 
Хүний зовлон юм шүү
Үнэн гэдэг ана гашуун сэмбэрүү
Үр нь боловсортлоо хичнээн хүнийг тарчлаав
Мэдээжийн дайсан Пушкин, Лермонтовыг буудсан
...

Холбоос